ХАМТЫН АЖИЛЛАГАА

Худалдаа, үйлдвэрлэлийн их сургууль нь дэлхийн чиг хандлага, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд энтрепренершип чиглэлийг барьж, технологид суурилсан, байгальд ээлтэй гарааны бизнес эхлүүлэх, хөрөнгө, санхүүжилт босгоход шаардлагатай мэдлэг, ур чадвар, хандлагыг оюутан бүрт эзэмшүүлэхийн төлөө гадаадын болон үндэсний их, дээд сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн, дотоодын томоохон аж ахуйн нэгж, байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийг зорин ажиллаж байна.

Мөнхийн хөршийн найрсаг, уламжлалт харилцааг бэхжүүлэх зорилгоор ОХУ, БНХАУ-тай хамтын ажиллагааг хөгжүүлэх, Япон, Тайланд, БНСУ, Энэтхэг зэрэг улс орнуудтай ‘гуравдагч хөрш’-ийн бодлогын хүрээнд иж бүрэн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн бодлогыг баримтлан ажиллаж байна.

Цаашид гадаадын тэргүүлэх их, дээд сургуулиудтай бакалавр болон ахисан түвшний хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх, сургалт, эрдэм шинжилгээ, багш, оюутан солилцоо зэрэг хамтын ажиллагааны чиглэлээ өргөжүүлэн хөгжүүлэхийн зэрэгцээ дотоодын томоохон аж ахуйн нэгж, байгууллагатай нягт хамтран ажиллаж, сургалтын түшиц бааз бий болгох, төгсөгч нарыг ажлын байраар хангахад дэмжлэг үзүүлэн ажиллах болно.

  1. Хамтын ажиллагааны баримт бичиг байгуулсан гадаадын Их сургуулиуд
Улсын нэр Сургуулийн нэр, хамтын ажиллагааны баримт бичгийн төрөл, гэрээ байгуулсан огноо Хамтын ажиллагааны чиглэл
 

 

 

 

 

 

 

 

 

Япон Улс

 

Чибагийн Худалдааны их сургууль

 

Харилцан ойлголцлын санамж бичиг

2019.11.20

  •   Чибагийн их сургуулийн 100% сэргээгдэх эрчим хүч ашиглан ногоон сургууль болсон сайн туршлагыг судлах, хог хаягдлыг бууруулах чиглэлээр хамтарсан үйл ажиллагаа, төсөл  хөтөлбөр санаачлан хэрэгжүүлэх;
  •   Харилцан ашигтай хамтарсан судалгаа болон төсөл хайх;
  •   Багш, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх;
  •   Сургалт, судалгаа хамтын ажиллагааны бусад тохиролцсон үйл ажиллагаанд оролцох
 

Нагоягийн Эдийн засгийн их сургууль

 

Хэлэлцээр

2020.09.10

  •  Багш, оюутан, судлаач болон захиргааны ажилтны солилцоо;
  • Эрдэм шинжилгээний материал, хэвлэл, мэдээллийн солилцоо;ü  Сургууль хоорондын ашиг сонирхлын хүрээнд хамтарсан судалгаа хийх болон бусад үйл ажиллагаа
 

Бүгд Найрамдах Итали Улс

 

Линк Кампус их сургууль

 

Хэлэлцээр

2019.11.20

  • Хоёр их сургуулийн эрдэмтдийн оролцоонд суурилсан судалгааны төслүүд хэрэгжүүлэх;
  • Эрдэм шинжилгээний нийтлэл, төсөл, сэтгүүл мэдээлэл солилцоо;
  • Нэг буюу түүнээс дээш сургалтын хөтөлбөрийг бий болгох, дараа нь хамтарсан зэрэг олгох;
  • Хамтарсан сургалт, мэргэшүүлэх курс бий болгох;
  • Олон улсын татварын сургалт зохион байгуулахаар Италиас багш, профессор урих;
  • Олон улсын татварын асуудлаар харилцан туршлага солилцох;
  • Татварын боловсролын хөтөлбөр боловсруулахад хамтран ажиллах;
  • ХҮИС-д татварын боловсролын хөтөлбөр бий болгоход хамтран ажиллах;
  • Багш, оюутан, судлаач, ажилтны солилцоо;
  • Эрдэм шинжилгээний хамтарсан хурал, семинар, симпозиум зохион байгуулах;
  • Шинжлэх ухааны судалгаа шинжилгээний ажилд шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг хамтран ашиглах.

 

  1. Дотоодын байгууллага
Байгууллагын нэр Хамтын ажиллагааны чиглэл
1 Гадаад харилцааны яам
  • ОУЭШХ хамтран зохион байгуулах
  • ОУ-ын худалдааны чиглэлээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрт багш нарыг оролцуулах, судлаач зөвлөхөөр ажиллуулах
  • Багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх
2 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
  • Худалдааны бодлогын үзэл баримтлалыг боловсруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход хамтрах
  • Дотоод худалдааны салбарт стандартын хэрэгжилтийг хангах, олон улсын стандартыг нутагшуулах, үндэсний стандарт боловсруулах
  • Дотоод худалдааны салбарын суурь судалгааг хамтран хийх
  • Худалдааны бүх түвшний сургалт, эрдэм шинжилгээний түшиц бааз болоход хамтран ажиллах
  • “Худалдааны бодлого, шинэтгэл” ОУЭШХ хамтран зохион байгуулах
3 Нийслэлийн БГД-ийн тамгын газар, Нийслэлийн Захирагчийн алба
  • Хамтарсан Магистрын хөтөлбөр хэрэгжүүлэх
  • Худалдаа, нийтийн хоолны чиглэлээр төсөл хөтөлбрөр хэрэгжүүлэх
  • Хамтарсан хэлэлцүүлэг, зөвлөгөөн зохион байгуулах
4 ХҮИС, МУИС БС, ХААИС ЭЗБС гурвалсан хамтын ажиллагаа
  • Багш оюутан солилцох
  • ЭШХ хамтран зохион байгуулах
  • Төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх
  • Харилцан ЭШС-ны бүтээл, ном, туршлага солилцох

 

5 Банк санхүүгийн академи
  • Хамтарсан семинар, сургалт зохион байгуулах
  • Төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх
  • Сургалтын кейс хамтран боловсруулах,  судалгааны материал солилцох
6 МҮХАҮТ
  • Танхмын гишүүд болон ХҮИС-ийн оюутан суралцагчдад зориулсан сургалт, семинар, хэлэлцүүлэг хамтран зохион байгуулах
  • “Тогтвортой үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ”, “Бизнес ба ногоон хөгжил, инноваци, энтрепренергип”, “Бизнесийн орчин” болон нийгмийн эрэлт хэрэгцээ, захиалгад тулгуурлан бусад судалгаа, шинжилгээний ажлыг хамтран гүйцэтгэх
  • Судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг нийтийн хүртээл болгох, практикт нэвтрүүлэх зорилгоор ЭШХ, чуулганыг хамтран зохион байгуулах
7 ММНБИ
  • ЭШХ хурал  хамтран зохион байгуулах  Судалгааны төсөл хөтөлбөрт хамтран хэрэгжүүлэх  Мэргэжлийн сэтгүүл

 

Гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд ахисан түвшний суралцагчдын солилцоо, судалгааг дэмжих зорилгоор БНХАУ-ын ӨМӨЗО-ны Санхүү, эдийн засгийн их сургууль, БНЧехУ-ын Ceske Budejovice Технологи, бизнесийн дээд сургууль, Тайландын Вант Улсын Тайландын Худалдааны танхимын их сургууль, ОХУ-ын Санкт-Петербургийн Худалдаа, эдийн засгийн их сургууль, ОХУ-ын Эрхүү хотын Дорнод-Сибирийн Эдийн засаг, эрх зүйн дээд сургууль, БНХАУ-ын Бээжин хотын Олон улсын худалдаа, эдийн засгийн их сургууль зэрэг сургуулиудтай холбоон тогтоон, хамтын ажиллагааны санал солилцож, гэрээ хэлэлцээр байгуулахаар ажиллаж байна.

  • Хамтран ажиллах санамж бичиг, гэрээ байгуулахаар бэлтгэл ажил хангаж буй гадаадын Их сургуулиуд

 

Улсын нэр Сургуулийн нэр Хамтын ажиллагааны чиглэл
БНХАУ ӨМӨЗО-ны Санхүү, эдийн засгийн их
  • Санхүүгийн чиглэлээр ахисан түвшний хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх;
  • Багш, оюутан солилцоо
Бээжин хотын Олон улсын худалдаа, эдийн засгийн их сургууль
  • Багш, оюутан солилцоо;
  • Хамтарсан судалгааны ажил хийх;
  • Семинар, эрдэм шинжилгээний бага хурал хамтран зохион байгуулах;
  • Богино хугацааны тусгай хөтөлбөр, төслүүд хэрэгжүүлэх;  Хос зэрэг болон бусад хамтарсан зэрэг олгох хөтөлбөрүүд хэрэгжүүлэх;  Цол зэрэггүй энгийн хөтөлбөрүүд хэрэгжүүлэх;  Богино хугацааны сургалт зохион байгуулах.
БНЧехУлс Ceske Budejovice Технологи, бизнесийн дээд сургууль
  • Багш, оюутан солилцоо;
  • Олон улсын эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг хөгжүүлэх, сургалт, эрдэм шинжилгээний туршлага солилцох;  Оюутан, ажилтны солилцоо, эрдэм шинжилгээний болон захиргааны ажилтнуудын хамтын ажиллагаа;  Харилцан сонирхсон чиглэлээр эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг бий болгоход дэмжлэг үзүүлэх;
  • Академик мэргэжлийн сэтгүүлийн редакцийн зөвлөлд харилцан оролцоог хангах;  Өнөө үеийн судалгааны талаар хэвлэгдсэн баримт бичиг, материал солилцоог дэмжих;  Хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх, тодорхой шинжлэх ухааны сэдвээр хамтран ажиллах;  Эрдэм шинжилгээний ажилтнуудын эрдэм шинжилгээний ур чадварыг дээшлүүлэхэд харилцан туслалцаа үзүүлэх;  Дэвшилтэт техник,  арга зүйг хөгжүүлэхэд  харилцан туршлага хуваалцах;  Олон улсын хамтарсан бага  хурал зохион байгуулах.
Тайландын Вант Улс Тайландын Худалдааны танхимын их сургууль
  • Ахисан түвшний чиглэлээр Олон улсын бизнесийн менежмент, Зочлох үйлчилгээ, аялал жуулчлалын менежментийн оюутан, багш солилцох;
  • Бага хурал, семинар зэрэг хамтарсан эрдэм шинжилгээний ажлыг зохион байгуулах;
  • Хамтарсан зэрэг олгох;
  • Хамтарсан судалгааны хөтөлбөр зохион байгуулах;
  • Багш, оюутан, судлаач эрдэмтдийн солилцоо;  Багш, ажилтнуудын харилцан айлчлал зохион байгуулах;
  • Судалгааны материал, хэвлэл, мэдээлэл солилцох;
ОХУ

 

Санкт-Петербургийн Худалдаа, эдийн засгийн их сургууль
  • Менежмент, эдийн засаг, худалдаа, аялал жуулчлал болон бусад чиглэлээр эрдэм шинжилгээний төсөл, тэтгэлэг хайх, оролцох;
  • Q1, Q2 SCOPUS, WoS зэрэг сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлэн нийтлэх
  • Хамтарсан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах.
Эрхүү хотын Дорнод-Сибирийн Эдийн засаг, эрх зүйн дээд сургууль
  • Оюутан, багш, эрдэмтэн судлаачдын хоёр талын солилцооны хөтөлбөрийг бий болгох, оролцуулах;
  • Харилцан сонирхсон чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээний ажлын талаархи мэдээлэл солилцох (боловсролын, шинжлэх ухаан, шинжлэх ухааны арга зүйн материал);
  • Эрдэм шинжилгээний бүтээлийн хамтарсан цуглуулгыг хэвлэн нийтлэх;  Хоёр сургуулийн оюутнуудад зориулсан 1-2 сарын зуны хэлний сургалтыг зохион байгуулах;

 

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД БАРИМТЛАХ ЭРХ ЗҮЙН БАРИМТ БИЧГҮҮД

 

Баримт бичгийн нэр Батлагдсан хугацаа Дугаар
1.     Худалдаа, Үйлдвэрлэлийн Их Сургууль
1 “Гадаад, дотоод хамтын ажиллагааны баримт бичиг байгуулах, тэдгээрийг хэрэгжүүлэх, дүгнэх журам” 2021.02. …
2.     Монгол Улсын хууль, тогтоомжууд
1 Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал 2010.07.15 48
2 Олон улсын гэрээний тухай 2016.12.01
3 Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлал 2011.02.10 10
4 Дипломат албаны тухай 2000.10.05
5 Боловсролын тухай хууль 2002.05.03
6 Дээд боловсролын тухай хууль 2002.05.03
7 Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль 2010.07.08
8 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль 2010.11.25
9 Харьяатын тухай хууль 1995.06.05
10 Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч мэргэжилтэн авах тухай хууль 2001.04.12
11 Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль 2011.06.16
12 Монгол Улсын хилийн тухай хууль 2016.12.28
13 Хөдөлмөрийн тухай хууль 1999.05.14
14 Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль  2011.06.17
15 Компанийн тухай хууль 2007.06.18
3.     Засгийн газрын тогтоол
1 Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам 2010 340
2 Монгол Улсын виз олгох журам 2010 338
3 Ажлын байрны төлбөр авах, хөнгөлөлт үзүүлэх, чөлөөлөх журам 2015 41
4 Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоох журам 2010 339
5 Тэмдэгтийн хураамжийн хувь, хэмжээ 2011 199
6 Хөгжлийн бодлогын баримт боловсруулах нийтлэг журам 2016.05.09 249
7 суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого” тухай 2008.01.31 12
8 Гадаадаас 2017 онд авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тогтоох тухай  2016.11.09 137
4.     Тушаал
1 Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад оршин суух, харьяалалгүй хүнд зорчих үнэмлэх олгох, эзэмших, хадгалах, ашиглах журам 2014 (Хууль зүй, дотоод хэргийн яам) А/187
2 Монгол Улсын дээд боловсролын байгууллагад гадаадын иргэдийг  суралцуулах журам 2001 (Боловсрол, шинжлэх ухааны яам) 113
3 Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад оршин суух, харьяалалгүй хүнд зорчих үнэмлэх олгох, эзэмших, хадгалах, ашиглах журам /нэмэлт/ 2017 (Хууль зүй, дотоод хэргийн яам) А/128
4 Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам 2013.07.06 (Боловсрол, шинжлэх ухааны яам) 271
5 Дэлхийн шилдэг их сургуульд оюутныг сонгон шалгаруулах журам 2013.08.19 (Боловсрол, шинжлэх ухааны яам) А/316
6 Монгол Улсын дээд боловсролын байгууллагад гадаадын иргэдийг суралцуулах журам 2001.04.09 (Боловсрол,соёл,  шинжлэх ухааны яам) 113
7 Гадаад орны их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад мэргэжилтэн, багш ажиллуулах журам 2003.08.08 (Боловсрол,соёл,  шинжлэх ухааны яам) 261
8 Гадаадад суралцах оюутныг сонгон шалгаруулах журам 2006.12.01 (Боловсрол,соёл,  шинжлэх ухааны яам) 433
9 “Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадад магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг шалгаруулах журам”“Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу гадаадад магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг шалгаруулах журам”“Багш, эрдэм шинжилгээний ажилтныг гадаадын их сургуулийн магистрантур, докторантурт суралцуулах, төгссөний дараа эргэн ажиллуулах гэрээ

 

2007.12.17 (Боловсрол,соёл,  шинжлэх ухааны яам) 11
5.     Хамтарсан тушаал
1 Гадаадын зарим орноос Монгол Улсад суралцагчдын 
тэтгэлгийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай
2005.11.01 336/292
2  Өндөр хөгжилтэй оронд магистрантур, аспирантур, докторантурт суралцагчдын зардлыг санхүүжүүлэх журам 2001.10.02 310/290
3 Гадаадын иргэнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох үйлчилгээний журам 2015 А/108/149
6.     Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар
1 Иргэний харьяаллын асуудлыг шийдвэрлэхэд шаардагдах бичиг баримтын жагсаалт 2014.11.24 А/226
2 Гадаадын иргэнийг Монгол Улсаас гарахыг түдгэлзүүлэх, гарахыг түдгэлзүүлэх хүчингүй болгох тухай шийдвэр гаргах, түүнийг хэрэгжүүлэх журам 2017/03/14 А/111