“АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ИНТЕРПРИТАЦ 2022

Улаанбаатарын нээлттэй олимпиадын удирдамж

НЭГ. ҮНДЭСЛЭЛ

Үндэсний өв соёлын үнэ цэнийг өсгөх хамтын оролцоотой аялал жуулчлалыг сайшаан дэмжсэн энэхүү арга хэмжээг Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургууль, “Чингис хаан” музей, Аялал Жуулчлалын Хөгжлийн Төв, Нийслэлийн Аялал Жуулчлалын Газар, Улаанбаатар Аялал жуулчлалын Холбоо хамтран зохион байгуулахаар тохиролцсон болно.

ХОЁРЗОРИЛГО

Түүх, соёлын өвийг утга, уран сайханаар тайлбарлагч залуусын авьяас, ур чадварыг нээн илрүүлэхэд олимпиадын зорилго оршино.

ГУРАВЗОХИОН БАЙГУУЛАЛТ

  • Соёлын өвийг уран сайхнаар тайлбарлах ур чадварт өөрийгөө сорих залуус оролцоно.
  • Соёлын өвийн төрлийг “Соёлын өвийг хамгаалах” тухай хуулийн 6, 7 дугаар зүйлийн хүрээнд ойлгоно. https://legalinfo.mn/mn/detail/10439
  • Олимпиад монгол хэл дээр зохион байгуулагдана.
  • Олимпиадад ЕБС-ийн төгсөх анги, их дээд сургуулийн I курсын оюутан оролцоно.
  • Олимпиадад оролцогчид Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургуулийн nucb.edu.mn сайтын “АЖИ2022ОЛИМПИАД” цэсээр бүртгүүлнэ.
  • Олимпиадыг II үе шаттай зохион байгуулна.
  • I үе. 2022 оны IV сарын 29-ны өдөрт багтаан  interpretation@nucb.edu.mn хаягаар ирүүлсэн гэрийн даалгаврыг шүүгчийн бүрэлдэхүүн шалгуурын дагуу үнэлнэ.
  • II үе. 2022 оны V сарын 14-ний өдөр эхний үеэс шалгарсан 20 оюутан, залуусын уран тайлбарлах ур чадварын уралдааныг “Чингис хаан” музейд зохион байгуулна.
  • Олимпиадын шүүгчид бодит үнэлгээ өгөх, хувь хүний нууцыг хадгалах үүрэг хүлээнэ.

ДӨРӨВ. ШАЛГАРУУЛАЛТ

Олимпиадын I үе шат

  • I шатны сонгон шалгаруулалтад цахимаар оролцоно.
  • Үндэсний биет болон биет бус өвийг өөрийн биеэр сурталчлан, таниулсан дараах шаардлагыг хангасан видео материалаар эхний шатанд оролцоно. Үүнд:
    • Оноосон нэр (3-аас ихгүй үгтэй)
    • Хугацаа (3 минутаас хэтрэхгүй)
    • Бичлэгийн чанар (720 мега пикселээс ихгүй)
    • Дуу чимээ (орчны дуу бага байх)
    • Ярианы хурд (сэдэвтээ нийцсэн хэмнэлтэй байх)
    • Ярианы агуулга (яриаг текстээр interpretation@nucb.edu.mn хаягаар ирүүлэх)
    • Хүчин чармайлт (эмоци)
    • Бодит байдал (үнэн байдал)
    • Хариуцлага (IV сарын 30-ны өдрийн 00:01-ээс өмнө)
  • Даалгаварыг interpretation@nucb.edu.mn  хаягаар IV сарын 30-ны өдрийн 24.00 цагаас өмнө ирүүлсэн байна.
  • I үеийн шалгаруулалтын видео материалыг 0, 0.5, 1.0, 1.5, 2.0, 2.5, 3.0 оноогоор үнэлнэ.

Олимпиадын II үе шат

  • Оролцогчид “XIII зууны үеийн адууны шүдээр чимэглэсэн эмээл”-ийг тайлбарлаж өрсөлдөнө.
  • Оролцогчид “Адууны шүдээр чимэглэсэн эмээл” болон эмээлтэй холбоотой мэдээллийг бие даан холбогдох эх сурвалжуудаас судална. Жишээлбэл: https://www.youtube.com/watch?v=1OB9Nh5B-tc
  • Шүүгчид дараах шалгуураар үнэлгээ өгнө.
    • Хэнд зориулсан (хүүхдүүд, залуус, жуулчид)
    • Агуулга (агуулгын ач холбогдол)
    • Хүүрнэл (утга тод өгүүлэх байдал)
    • Анхаарал татах (сонирхол төрүүлэх байдал)
    • Үнэн байдал (эх сурвалж ашигласан байдал)
    • Сэдэв эзэмшилт (тайлбарлалтын чөлөөт байдал)
    • Чөлөөт байдал (бие, дохиогоор илэрхийлэх байдал)
    • Орчны мэдрэмж (жуулчидтай харилцах байдал)
    • Сонсогчийг мэдрэх байдал (сэтгэл баясгах байдал)
    • Тайлбар хийх хугацаа (5 минутанд багтаах)
  • Шүүгчид уран тайлбарыг 0, 0.5, 1.0, 1.5, 2.0, 2.5, 3.0 гэсэн оноогоор үнэлнэ.
  • Тайлбарлагч нь ёс зүйд харш, хүнлэг бус, ялгаварлан гадуурхал, улс төржсөн агуулгыг илэрхийлж болохгүй.

ТАВ. ШАГНАЛ

Олимпиадын II шатанд оролцогсдоос I байр нэг 500000 төгрөг, өргөмжлөл; II байр нэг 300000 төгрөг, өргөмжлөл; III байр хоёр тус бүр 100000 төгрөг, өргөмжлөл; тусгай байр хоёр байгууллагын дурсгалын зүйлс нийт 6 байрыг шалгаруулна. Олимпиадын шүүгчид оролцогсдыг онооны дарааллаар байр эзлүүлэх ба оноо тэнцсэн тохиолдолд гэрийн даалгаврын шалгаруулалтын оноог харгалзан үзнэ.