1. ХҮИС магадлан итгэмжлэгдсэн үү?

  • Тийм. ХҮИС нь 2019 онд дээд боловсролын сургалтын байгууллагын магадлан итгэмжлэлд хамрагдаж магадлан итгэмжлэгдсэн.

2. ХҮИС улсын сургууль уу, хувийн сургууль уу?

  • ХҮИС нь Төрийн өмчийн буюу Улсын сургууль юм.

3. ХҮИС ямар түүхтэй сургууль вэ?

4. ХҮИС-д хэрхэн бүртгүүлэх вэ?

  • Биеэр бүртгүүлэх бол Хичээлийн II байрны 308 тоотод Сургалтын албанд шаардлагатай материалуудын хамт ирж бүртгүүлнэ.
  • Цахимаар бүртгүүлэх бол admission@nucb.edu.mn цахим шуудан руу материалаа илгээх эсвэл admission.nucb.edu.mn  хаягаар орж бүртгүүлнэ.

5. ХҮИС ямар хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэдэг вэ?

  • Хөтөлбөрийн талаарх мэдээллийг эндээс харна уу.

6. ХҮИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт хэн элсэх боломжтой вэ?

  • I түвшний шинэ элсэгч бол Боловсролын үнэлгээний төв (БҮТ)-ийн хүчинтэй батламжтай, БШУЯ-аас заасан ЭЕШ-ийн босго оноог хангасан иргэн байна.
  • Шилжин ирж буй суралцагч бол ХҮИС-д суралцагч шилжүүлэн суралцуулах журмын дагуу тавигдах шаардлагуудыг хангасан байх. (Дотоод дүрэм, журам – NUCB)

7. Элсэгчдэд олгох тэтгэлэг, хөнгөлөлт

  • Шинээр элсэгчид эдгээр тэтгэлэг, хөнгөлөлтийг авах боломжтой.

8. ХҮИС-ийн бакалаврын орой, эчнээ, болон магистрын хөтөлбөрт элсэгчдэд ямар шаардлага тавигдах вэ?

  • Бакалаврын зэрэг хамгаалсан байх.
  • Санхүү, нягтлан бодох бүртгэлийн магистрын хөтөлбөрт элсэх бол тухайн мэргэжлийн Бакалаврын зэрэгтэй байх.

9. ХҮИС-ийн сургалтын төлбөр хэд вэ?

  • Бакалаврын өдрийн хөтөлбөрийн 1 кредит – 95’600₮
  • Бакалаврын орой, эчнээ хөтөлбөрийн 1 кредит – 85’600₮
  • Магистрын хөтөлбөрийн 1 кредит – 105’600₮

10. Би нийт ямар хугацаанд хэдэн кредит цаг судалсан байх шаардлагатай вэ?

  • Бакалаврын өдрийн түвшний суралцагч 4 жилийн хугацаанд тухайн мэргэжлийн сургалтын төлөвлөгөөнд заасны дагуу 120+ кредит судалсан байна.
  • Магистрын түвшний суралцагч нь хугацаанд тухайн мэргэжлийн сургалтын төлөвлөгөөнд 1,5 жилийн хугацаанд 32 кредит цаг судалсан.

11. ХҮИС-тэй холбоо барих

ТАНЫ АСУУЛТАНД ХАРИУЛАХ ЧУХАЛ ХОЛБООСУУД

Элсэгчдэд тусламж

Элсэлттэй холбоотой асуултууд

Мэдээллийн систем

Мэдээллийн системийн лавлах, гарын авлага

Засвар үйлчилгээ

Дотоод сүлжээ, засвартай холбоотой асуулт

Төлбөрийн буцаалт

Төлбөрийн буцаалттай холбоотой асуулт