ТМЗН ХҮИС-тай хамтран ажиллах “Санамж бичиг” байгууллаа
- 4 сар 9, 2019
- Posted by: admin
- Category: Мэдээ
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг /ТМЗН/ Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль /ХҮИС/-тай татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ болон татвар, нягтлан бодох бүртгэлийн салбарт сургалт, судалгаа, эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр хамтран ажиллахаар харилцан санал солилцож, ТМЗН-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Ц.Болормаа, ХҮИС-ийг төлөөлж захирал М.Должин нар хамтран ажиллах” Санамж бичигт” гарын үсэг зурж баталгаажууллаа.
Ингэснээр талууд татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ болон татвар, нягтлан бодох бүртгэлийн чиглэлийн холбогдох стандарт, арга зүй боловсруулах, судалгаа хийх, сургалт зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг хамран хэрэгжүүлэхээр болж байна.