Өнөөдөр тус сургууль нь 30 шахуу анги кабинет бүхий хичээлийн 2 байр, 420 оюутан амьдрах дотуур байр, 40 мянга гаруй ном бүхий фонд, уншлагын 2 танхим, 300 гаруй оюутан хичээллэх лекцийн их танхим, орчин үеийн компьютерээр тоноглогдсон 2 лаборатори, улсын хэмжээний уралдаан тэмцээн явуулах боломж бүхий спорт заал, өнөөгийн шаардлагад нийцэхүйц 2 цайны газар, байгалийн үзэсгэлэнт “Туул голын” хөвөөн дээр байрласан “Харзтай”-н амралт, “Хөвсгөл усан зам” аялал жуулчлалын газартай. 2002 онд Баянхонгор аймагт салбар сургуулиа нээсэн. Манай эрдэмтэн багш нарын 38,5 хувь нь доктор цолтой. Нийт 1000 гаруй оюутнууд бакалаврын өдөр, орой, магистрантур, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцдаг.
2000 онд Дээд боловсролын байгууллагын АНХНЫ магадлан итгэмжлэл, 2007 онд Дээд боловсролын байгууллагын ХОЁР ДАХЬ магадлан итгэмжлэл тус тус авав.
2019 онд АХИСАН ТҮВШИН-ий хөтөлбөрийн магадлан итгэмжлэл
2009 онд ХУДАЛДААНЫ УДИРДЛАГА мэргэжлээр БАКАЛАВР-ын зэрэг олгох сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл
2011 онд САНХҮҮГИЙН МЕНЕЖМЕНТ мэргэжлээр БАКАЛАВР-ын зэрэг олгох сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл
2011 онд НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ мэргэжлээр БАКАЛАВР-ын зэрэг олгох сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл
ХҮИС-ийн Захирлын мэндчилгээ
Улсын ууган гурван сургуулийн нэг болох Алтангадас одонт ХҮИС сургууль нь анх 1924 онд Хоршооны түр сургууль нэртэйгээр үүсгэн байгуулагджээ.
болон өргөжиж, үйл ажиллагаагаа явуулж байна.
Хуудасруу шилжих
Мэдлэг, ур чадвараа нийгмийн баялгийг бүтээхэд зориулах худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, бизнесийн салбарын шинийг санаачлагч, хөрвөх чадвартай манлайлагчдыг бэлтгэх, нийгэм, эдийн засгийн салбарт судалгаа, шинжилгээний чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд оршино.
2025 он гэхэд худалдаа, үйлчилгээний технологи, бизнесийн сургалт, судалгааны түшиц Монгол улсдаа тэргүүлэх их сургууль болоход оршино
Худалдаа Үйлдвэрлэлийн их сургууль нь:
зэрэг суралцах бүх таатаай нөхцлийг бүрдүүлсэн сургууль юм.
Брэнд ном татаж авах