ХҮИС нь Монгол улс тусгаар тогтносон Ардын Хувьсгалын эхэн үед байгуулагдаж, Монгол улсын мэргэжлийн боловсролын суурийг тавьсан анхны гурван сургуулийн нэг юм.

1964 онд Монгол улсын хөгжилд оруулсан түүхэн гавъяаг нь үнэлж Монгол улсын төрийн дээд шагнал Алтангадас одонгоор шагнасан.

Монгол улсын хөгжлийн түүчээ болсон 40 000 гаруй мэргэжилтэй боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэн гаргасан байна.