Blog
Тайландын Худалдаа, үйлдвэрлэлийн их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгуулав
- 11 сар 1, 2021
- Posted by: admin
- Category: Мэдээ
Нэг ч сэтгэгдэл байхгүй
Худалдаа, үйлдвэрлэлийн их сургууль нь 2021 оны 10-р сарын 29-ний өдөр University of the Thai Chamber of Commerce-тай хамтран ажиллах хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээг цахимаар зохион байгууллаа. Энэ арга хэмжээнд Монгол улсын Гадаад харилцааны яам, Монгол Улсаас Бангкокд суугаа Элчин сайдын яамны ажилтнууд хамтран ажиллав. Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаар Монгол Тайландын хоёр их сургуулийн хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, багш, ажилтан, оюутан солилцох, эрдэм шинжилгээний хурал семинар зохион байгуулах, судалгааны тайлан, материал солилцох гэх мэт 9 чиглэлээр хамтран ажиллах боломж бүрдлээ.