СЭТГЭЛ СУДЛАЛ (БИЗНЕСИЙН СЭТГЭЛ СУДЛАЛ)

Зорилго:

Сэтгэл судлалын суурь мэдлэг, сэтгэл зүйн зөвлөгөө, засал, сургалтыг удирдан зохион явуулах чадамжийг олгохын зэрэгцээ мэргэжлийн өндөр ёс зүйтэй мэргэжилтэнг бэлтгэнэ.

 

Мэргэжлийн ур чадвар:

  • Сэтгэл судлалын онолын үндэс түүний салбар дундын шинжлэх ухаануудыг ялган таньж тэдгээрийн шинжлэх ухааны системд эзлэх байр суурьд үнэлгээ өгөх, нотолгоон дээр үндэслэж дүгнэлт гаргах;
  • Сэтгэл судлалын судалгааг зорилгод нийцүүлэн зохион байгуулах чадвартай болох;
  • Хувь хүн, байгууллага, бүлэгт тохирсон сэтгэц оношилгоог оновчтой төлөвлөж загварчлах;
  • Сэтгэл зүйн зөвлөгөө, засал, сургалт, урьдчилан сэргийлэх, тусламж дэмжлэг, нөхөн сэргээх г.м үйлчилгээг үзүүлэх чадварыг эзэмшүүлнэ.

 

Ажлын байр, мэргэжлийн эрэлт хэрэгцээ:

  • Багш
  • Сэтгэл зүйч
  • Төрийн байгууллагад мэргэжилтэн
  • Сургалт, судалгааны байгууллагад судлаач
  • Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээний мэргэшсэн зөвлөх
  • Төрийн болон хувийн хэвшлийн хүний нөөцийн мэргэжилтэн

Ирээдүйд ажлын байрыг роботоор солих магадлал багатай мэргэжилд сэтгэл зүйч багтаж байна. Мэргэжлийн сэтгэл зүйчийг ерөнхий боловсролын сургуулиуд болон байгууллагын хүний нөөцийн алба, хэлтэст ажиллуулах сонирхол өсөн нэмэгдэж байна. Хүмүүс мэргэжлийн сэтгэл зүйч рүү хандан зөвлөгөө авах болсон нь тухайн мэргэжил эрэлттэй болохыг харуулна.