Сургалтын алба
Товч танилцуулга
Сургалтын алба
Сургалтын алба нь дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд:
- Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон сургуулийн удирдлагаас сургалтын үйл ажиллагааны талаар гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангаж, зохион байгуулах;
- Сургалтын алба нь ХҮИС-ийн хөтөлбөрийн хэрэгжилтийг холбогдох дүрэм журмын дагуу зохион байгуулах, суралцагчийн сурах үйл ажиллагааг дэмжиж, шаардлагатай зөвлөгөө, үйлчилгээ үзүүлж ажиллах;
- Сургалтын агуулга, хэлбэр, зохион байгуулалтын асуудлыг сургалтын стандартад нийцүүлэн төлөвлөж, хэрэгжилтэд хяналт тавьж, сургалтын тасралтгүй үйл ажиллагааг хангах;
- Сургалтын үйл ажиллагаа болон суралцагчийн эзэмшсэн мэдлэг, чадвар, сэтгэл ханамжийн судалгаа авч, дүгнэлт хийн холбогдох арга хэмжээг авах;.
- Багшийн сургалт, эрдэм шинжилгээ, нийгмийн ажлын төлөвлөгөө, гүйцэтгэлийг хянаж дүгнэлт хийх;
- Суралцагчийн мэдээлэл, батлагдсан сургалтын төлөвлөгөө, хичээлийн тодорхойлолтыг сургалтын мэдээллийн системд бүрэн, үнэн зөв оруулах;
- Суралцагчдаар хичээл сонголтын тандалт хийлгэж, үр дүнд нь тулгуурлан багш нарын цагийн ачааллыг холбогдох тэнхимүүдээс авч хичээлийн хуваарь зохиох ба суралцагчийн хичээл сонголт, баталгаажуулалтыг заасан хугацаанд зохион байгуулах;
- Судалгааны ажлын агуулга, хэлбэр, зохион байгуулалтын асуудлыг сургалтын стандартад нийцүүлэн төлөвлөж, хэрэгжилтэд хяналт тавих.
Сургалтын алба нь эрхлэгч 1, сургалтын албаны мэргэжилтэн 3 нийт 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.
Тус алба нь 2020-2021 оны хичээлийн жил дараах зорилтуудыг тавин ажиллаж байна. Үүнд:
- Стратеги төлөвлөгөө, мэргэжлийн ирээдүйн чиг баримжаа, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, практикт, ур чадварт суурилсан арга зүйд үндэслэн сургалтын хөтөлбөрийг шинэчлэл хийх, шинэ хөтөлбөрүүд боловсруулах
- Цахим монгол хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор цахим сургалтын контент, пламтформ, УМС-ийг хөгжүүлж сургалтанд нэвтрүүлэх
- Дотоод чанарын баталгаажуулалтын тогтолцоог сайжруулах