САНХҮҮ
Хөтөлбөрийн зорилго: Хөдөлмөрийн зах зээлийн бодит эрэлтэд нийцсэн, шинийг санаачлагч, манлайлагч, санхүүгийн салбарын тэргүүлэх судлаач, хөрвөх чадвартай, ёс зүйтэй мэргэжилтэн бэлтгэхэд оршино.
Хөтөлбөрөөр эзэмших мэдлэг, ур чадвар
- Санхүүгийн төлөвлөгөө, төсөв, төсөл боловсруулах;
- Санхүүгийн мэдээлэл боловсруулах, санхүүгийн шинжилгээ хийж, дүгнэлт өгөх;
- Хөрөнгө оруулалтын болон санхүүгийн шийдвэр гаргах;
- Байгууллагын мөнгөн хөрөнгийг оновчтой удирдлах;
- Санхүүгийн тайлан болон бусад мэдээлэлд үндэслэн байгууллагын үйл ажиллагааны болон санхүүгийн үр ашгийг тооцоолж, нөөц боломийг илрүүлэн ашиглах;
- Нягтлан бодох бүртгэл хөтлөх, судалгаа шинжилгээ хийх;
- Санхүүгийн хяналт, шалгалт хийх.
Ажлын байр, мэргэжлийн эрэлт хэрэгцээ
- Санхүүгийн менежер /Сангийн менежер/
- Санхүүгийн шинжээч, төлөвлөгч;
- Хөрөнгө оруулалтын менежер;
- Санхүүгийн хянан шалгагч;
- Хөрөнгийн үнэлгээний менежер;
- Байгууллагын МС хөгжүүлэгч;
- Санхүүгийн хэлтэс /алба/-ы дарга
- Гүйцэтгэх удирдлага /Захирал/