Blog
ОЮУТНЫ “ЭВРИКА” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ
- 9 сар 21, 2018
- Posted by: admin
- Category: Ангилаагүй
ХУДАЛДАА ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНЫ “ЭВРИКА” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ
Зорилго
Судлаач болон оюутны шинжлэх ухааны мэдлэгт суурилсан нийгэм эдийн засгийн бүтээн байгуулалтанд хувь нэмэр оруулах, судалгаа шинжилгээний ажлыг шалгаруулж, олон нийтэд сурталчлан таниулах
Хамрах хүрээ:
Оюутан судлаач: ХҮИС-ийн I ба II курсын бакалаврын оюутнууд
Залуу судлаач: Магистрант оюутнууд
Бүртгэл:
2018-09-25-ны дотор 2-307 тоот өрөөнд бүртгүүлэх
2018-09-28-ны 15 цаг хүртэл илтгэлээ delgermaa2025@yahoo.com хаягаар илгээх
Бүрдүүлэх материал:
- Илтгэлийн хураангуй
- Бүтээлийн нэр
- Илтгэгчийн нэр, утасны дугаар, и-мэйл хаяг
- Судалгааны ажлын гол санааг агуулсан 150-200 үгтэй судалгааны агуулга, зорилго, хамрах хүрээ, арга зүй, үр дүнг дурьдсан танилцуулга
- Эрдэм шинжилгээний бүтээлийн үзүүлэн
- 20 хүртэлх тооны слайд
- 8-10 минутанд илтгэх
Эрдэм шинжилгээний өгүүлэлд тавигдах шаардлага:
- Өгүүллийн нэр
- Илтгэгчийн овог нэр, и-мэйл хаяг
- Хураангуй
- Удиртгал
- Арга зүй
- Үр дүн
- Дүгнэлт ба хэлэлцүүлэг
- Ашигласан ном хэвлэл
- Хураангуйд асуудал, таамаглал, арга зүй, үр дүн, дүгнэлтийг багтаан бичнэ. Түлхүүр үгийг ялгасан байна
- Удиртгал хэсэгт сэдвийг сонгох үндэслэл, судлах хэрэгцээ шаардлага, асуудал таамаглалыг багтаасан эхлэл, өрнөл, төгсгөлтэй бичвэрээр илэрхийлсэн байна. Сэдвийн судлагдсан байдлыг энэ хэсэгт багтаан ишлэл зүүлттэй бичнэ.
- Арга зүй нь судалгааны арга, аргачлал, үйл ажиллагаа, алхам, процедур, өгөгдөл цуглуулсан аргыг багтаан илэрхийлсэн байна.
- Судалгаанаас гарах үр дүнг тоон болон чанарын шинжилгээний аргууд хэрэглэн нотолж баримтжуулсан байх ба судлаачийн хувийн үзэл бодлоос ангид байна.
- Дүгнэлт ба хэлэлцүүлэг нь судалгааны үр дүнд суурилсан, түүнээс мөрдсөн утга санааны илэрхийлэл байна. Энэ хэсэгт судалгааны үр дүн, дүгнэлтийн онолын болон практик ач холбогдлыг дурдаж болно. Хэлэлцүүлэг нь судалгааны үр дүнгийн хамрах хүрээ, хил зааг, хязгаарыг тогтоосон үндэслэл бүхий эргэцүүлэл тул түүнийг учир шалтгаан, үндэслэлтэйгээр илэрхийлсэн байвал зохино.
Шалгаруулах хугацаа, байршил
2018 оны 10 сарын 5-ны өдрийн 16 цагаас II-409 тоотод явагдана.
Шагнал урамшуулал
Бүх илтгэгчдээс эхний 3 байр шалгаруулж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулна.
ОЭШХ-ыг зохион байгуулах комисс.
Холбогдох утас: 99030446, 99260127, 99138822, 90880555
Батлав. ХҮИС-Сургалтын албны дарга . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . Ph.D Н.Отгонсайхан