Оюутны байр

Номын сангийн ажилчид. 2020.10.08

Товч танилцуулга

Манай оюутны дотуур байр нь анх 1964 онд байгуулагдсан ба одоог хүртэл тасралтгүйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Захирлын 2018 оны 11 дүгээр сарын 28 өдрийн А/87 дугаар тушаалаар “ХҮИС-ийн Оюутны байрны журам”-г мөрдөн ажиллаж байна.

Оюутны дотуур байр нь 420 оюутны хүчин чадалтай. Нийт 106 өрөөтэй. Бүх давхартаа стандартын шаардлага хангасан 00, угаалтуур, гал тогоотой.
ХҮИС-ийн оюутны дотуур байр нь оюутны зөвлөлөө жил бүр сонгон шалгаруулж оюутны дотуур байрны дүрэм журмын дагуу үйл ажиллагаа явуулдаг. Дотуур байрны зөвлөл маань 5 оюутны бүрэлдэхүүнтэй байна. Оюутны байрны зохион байгуулагч, оюутны байрны зөвлөл нь гадна, дотны олон байгууллагатай хамтарч ажилладаг.
Оюутнуудаа нэгдмэл нэг санаа хүсэл зорилготой байлгах үүднээс “танилцах” үдэшлэг зохион байгуулдаг.
Оюутны байрны ажилчдын хурлыг сар болгон тогтмол хийж, хийх ажил болон тулгамдаж буй асуудлаа тогтмол ярилцаж ажлын чанар хүртээмжийг сайжруулж ажилладаг.
Жил бүр оюутнуудын дунд гар бөмбөг, сагсан бөмбөг, шатар, даам, теннисны тэмцээн зохион байгуулдаг. Жил бүрийн 12 сард оюутнуудын дунд “Шилдэг өрөө” – г шалгаруулж идэвхитэй оролцсон оюутан өрөөг шагнаж урамшуулдаг.
2017-2018 оны хичээлийн жилд оюутны дотуур байрны 4-р давхарын өрөөнүүд болон хаалга шинэчлэн засвар хийж, оюутнуудын ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэв.
Өндөр хурдны Wi-Fi үйлчилгээгээр багш оюутнууддаа үнэ төлбөргүй үйлчилдэг.
30 оюутны хүчин чадалтай уншлагын танхимтай.
Давхар болгонд ариун цэврийн өрөө 4, угаалтуур 8, шүршүүр буюу халуун усны өрөө 1 байдаг.
Мөн байрны оюутнуудын тав тухтай амьдрах орчин нөхцлийг бүрдүүлж, үүдний фестүлийг 2019-2020 оны хичээлийн жилд бүрэн засварлаж тохижуулсан.
Оюутны байрны зохион байгуулагч нарын холбоо, СБД-ийн өрхийн эмнэлэг, өсвөр үе залууст ээлтэй клиник, СБД-ийн цагдаагийн хэсэгтэй тус тус хамтарч ажилладаг.

Зорилго

Хүн бүрт хүрч үйлчлэх, зөв боловсон харьцах, оюутнуудын хоёр дахь гэр болсон оюутны байрныхаа цэвэр тохилог тав тухтай орчинг бүрдүүлэх, хэрэгтэй шаардлагатай үед нь тусламж дэмжлэг үзүүлэх, оюутнуудын тайван байдлыг бүрдүүлэх зорилгын хүрээнд ажилладаг.