Blog
Оюутнуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулав
- 11 сар 25, 2021
- Posted by: admin
- Category: Мэдээ
Нэг ч сэтгэгдэл байхгүй
Худалдаа, үйлдвэрлэлийн их сургуульд 2021-2022 оны хичээлийн жилд шинээр элссэн оюутнуудаа эрүүл мэндийн үзлэгт хамруулах ажлыг 11-р сарын 20-нд зохион байгууллаа.
Сургуулийн захиргаа, Нягтлан бодох, бүртгэл, санхүүгийн тэнхимээс эрүүл мэндийн үзлэгийг хамтран зохион байгуулж, 1-р дамжааны оюутнууд эхо, шүд, нүд, чих хамар хоолой, доторын зэрэг нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, зөвлөгөө, мэдээлэл авлаа. Ковид-19 цар тахлын үед эрүүл мэндээ хамгаалж, урьдчилан сэргийлэх ажил хамгаас чухал юм. Эрүүл биед саруул ухаан оршдог билээ.

ХҮИС-ийн Захиргаанаас 9, 10-р сард сургуулийн багш, ажилтнуудын эрүүл мэндэд анхаарч ЭМШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт багц үзлэг, оношлогоонд хамруулсан.
Жич: Оюутнууд маань эрүүл мэндээ хамгаалж, ковид-19 цар тахлаас сэргийлж вакцины 3-р тундаа хамрагдахыг уриалж байна.