2018 оны 03-р сарын 06-ны өдөр ХҮИС-ийн Оюутны анхдугаар чуулган МУ-ын Ерөнхийлөгчийн оюутны хөгжлийн асуудал эрхэлсэн ОТБ зөвлөх Н.Лхагвадорж болон сургуулийн захиргааны удирдлага дор явагдаж оюутны холбоонд элсэх хүсэлтэй оюутнууд өөрсдийн мөрийн хөтөлбөр төлөвлөгөөг танилцуулснаас нийт оюутны санал хураалтын дүнгээр Оюутны холбооны тэргүүнээр ХҮИС-ийн оюутан Д.Мөнхбат, дэд тэргүүнээр Б.Байгаль, нарийн бичгийн даргаар Т.Сүндэръяа нарыг тус тус сонгож, үүнээс гадна Удирдах зөвлөл, хяналтын хороо гэсэн бүтэцтэй нийт 9 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр оюутны холбоог байгуулав.