НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ
Хөтөлбөрийн зорилго
Хөдөлмөрийн зах зээлийн бодит эрэлтэд нийцсэн, шинийг санаачлагч, манлайлагч, нягтлан бодох бүртгэлээр мэргэшсэн, хөрвөх чадвартай, ёс зүйтэй мэргэжилтэн бэлтгэхэд оршино.
Хөтөлбөрөөр эзэмших мэдлэг, ур чадвар
- Нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн систем, түүний бодлого, технологийг байгууллагын онцлогт нийцүүлэн боловсруулж мөрдүүлэх;
- Төрийн болон бизнесийн бүх ах ахуйн нэгж, корпорацийн нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, Санхүүгийн Тайлагналын Олон Улсын стандарт (СТОУС)-д нийцсэн санхүүгийн тайлан гаргах;
- Байгууллагын санхүүгийн тайлан, үйл ажиллагааны явц, үр дүнд шинжилгээ хийж өнөөгийн болон хэтийн төлөв байдлыг тодорхойлон санал, зөвлөмж боловсруулах;
- Удирдлагыг шийдвэр гаргалтад шаардлагатай санхүү, нягтлан бодох бүртгэлийн мэдээллээр дэмжих;
- Байгууллагын дотоод хяналтыг зохион байгуулах, шийдвэрийн хэрэгжилтэд үнэлгээ дүгнэлт өгөх;
- Бүтээгдэхүүн, үйлчилгээний зардал, өртгийг тооцох, төсөвлөх, гүйцэтгэлийг хянаж бүртгэх, удирдлагын бүртгэлийн шаардлагатай судалгаа хийх, дүгнэлт өгөх, мэдээ тайлан гаргах;
- Санхүү, удирдлага, татварын тайланг шалгаж хүлээн авах, тайлангийн үзүүлэлтүүдийн хэлбэлзлэлийн шалтгааныг шинжилж, дүгнэлт өгөх.
Ажлын байр, мэргэжлийн эрэлт хэрэгцээ
Гүйцэтгэх удирдлага /Захирал/
Санхүүгийн хэлтэс /алба/-ны дарга
Ерөнхий нягтлан бодогч /санхүү/
Ахлах нягтлан бодогч
Тооцооны нягтлан бодогч
Татварын байцаагч
Аудиторын туслах
Банкны ажилтан
Санхүү, бүртгэлийн бусад ажилтан