НББ-ийн тэнхим

НББ, САНХҮҮГИЙН ТЭНХИМ

Эрхэм зорилго

НББ, санхүүгийн салбарын сургалт эрдэм шинжилгээний тэргүүлэх нэгж байж, шинийг санаачлагч, хөрвөх чадвартай манлайлагч мэргэжилтэн, судлаачдыг  бэлтгэхэд оршино.

Тэртээ 1924 онд Хоршооны түр сургууль байгуулагдан анхны 25 оюутан суралцагчдад “Итали ба Америк улсуудын давхар нягтлан бодохын данс” нэртэй хичээл зааж Монгол улсын түүхэнд анхны бүртгэлийн мэргэжилтэн бэлтгэн гаргасан, улсынхаа эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, банк санхүү, даатгалын салбарт арван мянга гаруй мэргэжилтэн бэлтгэсэн Худалдааны сургуулийн түүхэн гавъяагаар түүний үе үеийн олон мянган төгсөгчид, багш  ажилтнууд бахархаж байдаг билээ.

НББ, санхүүгийн тэнхимийн хөгжил сургуулийн түүхэн хөгжилтэй эн чацуу бөгөөд 95 жилийн хугацаанд нягтлан бодогч, данс хөтлөгч, тоо бүртгэгч, төлөвлөгөөний эдийн засагч, даатгалын эдийн засагч, банкны эдийн заагч, санхүүгийн менежемент, эдийн засгийн мэдээлэл зүй гэсэн мэргэжлээр 10000 гаруй мэргэжилтэн бэлтгэн гаргасан нь тус сургуулийн нийт төгсөгчдийн 40-өөс илүү хувийг эзэлж байна.

Зах зээлийн коллеж: 1993 оны 1 дүгээр сард Бүртгэл санхүүгийн тэнхим нэртэйгээр байгуулагдан анхны эрхлэгчээр А.Мөнхцэцэг, 1994-1996 онд  Л.Эрдэнэсувд нар ажиллаж байв. 1995 онд тус тэнхим Бүртгэл мэдээлэл зүйн тэнхим болон өргөжсөн. 1993-1996 онуудад тус тэнхимд: Д.Насанжаргал, Д.Чойндон, Оюунсүрэ ,Занданшатар, Д.Дэмбэрэл, Б.Хишигбаяр, Д.Мөнхтулга, Б.Байгалмаа, З.Оюунчимэг, Ш.Батзориг, А.Батцэнгэл, Ж.Эрдэнэчимэг, Б.Төрмагнай, Г.Алтанцэцэг багш нар ажиллаж байсан.

ХҮДС, Худалдааны сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхим (1996-2014 он)

1996 онд тус сургууль нь ХҮДС болон өөрчлөгдсөнтэй холбоотойгоор манай тэнхим Нягтлан бодох бүртгэлийн тэнхим болсон байна. Мэргэжлийн шинэ шиэн хөтөлбөрүүд нээгдсэнтэй холбоотойгоор тус тэнхимээс 1996 онд Математик Мэдээлэл Зүйн тэнхим, 2007 онд Санхүүгийн тэнхим салбарлан  байгуулагдаж, тэнхимийн эрхлэгчээр П.Баянсан ажиллаж байсан. ХҮДС-ийг МУИС-тай нэгтгэх Засгийн газрын шийдвэртэй холбоотойгогоор 2011 онд Санхүүгийн тэнхим МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Санхүүгийн тэнхимтэй нэгдсэн.

2010 оноос эхлэн Бүртгэл мэдээлэл зүйн тэнхим болон өөрчлөгдөж Нягтлан бодох бүртгэл-хяналт нягтлан бодох бүртгэл-хяналт шалгалт, нягтлан бодох бүртгэл*мэдээлэл зүй гэсэн шинэ мэргэжил нээж сургалт явуулж байна. Энэ хугацаанд тэнхимийн эрхлэгчээр Н.Агваан, Г.Алтанзаяа нар ажилласан байна. 2010 онд тус тэнхим нягтлан бодох бүртгэлийн хөтөлбөрөө үндэсний хэмжээнд амжилттай магадлан итгэмжлүүлсэн байна.

2019-2020 оны хичээийн жилд тус тэнхим Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тэнхим болон өргөжиж үйл ажиллагаа явуулж байна. Нягтлан бодох бүртгэл /НББ-хяналт шалгалт, татвар, НББ-мэдээлэл зүй, Санхүү, Банк, Даатгалын мэргэжлээр бакалаврын сургалт, Нягтлан бодох бүртгэл, Санхүүгийн магистрантурын сургалт явуулж байна. Бакалаврын сургалт нь өдөр, эчнээ, дээд курс хэлбэртэй байна. Магистрын хөтөлбөр нь судалгааны болон мэргэжлийн магистр гэсэн хоёр чиглэлтэй байна.

Тус тэнхимд докторын зэрэгтэй багш 5, магистр зэрэгтэй багш 8 ажиллаж байгаагаас 9 багш Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогч,  Татварын Итгэмжлэгдсэн Нягтлан Бодогч цолтой байна. Тэнхимийн багш нар Нягтлан бодох бүртгэлийн үндэс, Зардал өртгийн бүртгэл, Татварын бүртгэл, Удирдлагын бүртгэл, Санхүүгийн бүртгэл, Бизнесийн санхүү эдийн засгийн шинжилгээ, Ахисан түвшний бүртгэл, Улсын секторын бүртгэл, Аудит, Бүртгэл мэдээллийн систем, НББОУС-ын хэрэглээ, Санхүүгийн хяналт шалгалт, Бизнесийн статистик, Хувь хүний санхүү, Бизнесийн санхүү, Төрийн санхүү зэрэг үндсэн сурах бичиг, гарын авлага, бодлого дасгалын хураамж боловсруулан гаргасан нь Монгол улсын Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн чиглэлийн сургалтад сургалтын үндсэн материал болон ашиглагдаж байна. Тэнхимийн багш, оюутнууд жил бүр уламжлал болон зохион байгууллагддаг Санхүү, Банк, НББ-ийн улсын олимпиадиудад амжилттай оролцож ирсэн нь тэнхимийн сургалтын чанар бэлтгэгдсэн гарч буй мэрэгжилтнүүдийн мэдлэг, чадварыг илтгэн харуулах нэг үзүүлэлт болж байгаа юм.

Багш нарын танилцуулга