it
it2

Товч танилцуулга

Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургуулийн Мэдээллийн Технологийн алба нь үдүүгийн бүрэлдэхүүнээрээ 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр ХҮИС-ийн захирлын тушаалаар үүсгэн байгуулагдаж сургуулийн хичээлийн байруудын дотоод болон интернетийн сүлжээ, аюулгүйн камернуудын хэвийн ажиллагааг хангах, ХҮИС-ийн бүх хичээлийн болон оюутны байр, салбаруудад хэлэгдэгдэж байгаа бүхий л техник тоног төхөөрөмжийг засварлах, хэвийн ажиллуулах үндсэн үүргээс гадна цаг үетэй хөл нийлсэн мэдээллийн технологийн ололт, шинэ технологийг сургуулийн өдөр тутмын болон сургалтын бүхий л үйл ажиллагаанд нэвтрүүлэн ажиллах үүрэгтэй.

ХҮИС-ийн 2019-2025 оны стратеги төлөвлөгөөний 3.1.1-д заагдснаар Стратегийн удирдлага, удирдлагын мэдээллийн системээр дамжуулан байгууллагын чанарын дотоод баталгаажуулалтыг сайжруулах, Удирдлагын мэдээллийн (ERP хэлбэрийн) систем нэвтрүүлэх гэж заасны дагуу ХҮИС-ийн өөрийн удирдлагын мэдээллийн системийг шинээр хөгжүүлэх ажлыг МТА ажлын голлох чиглэл болгон ажиллаж байна. Ажлын үр дүнд ERP хэлбэрийн “MISUCB” удирдлагын мэдээллийн системийг ажилд оруулахад бэлэн болоод байгаа нь удирдлагын мэдээллийн системийн хувьд бусдаас хараат бус, ХҮИС-ийн сургалт, судалгааны онцлогт тохирсон өөрийн систем дээр ажиллах таатай нөхцлийн бүрдүүлээд байгаа юм.

it5
Одгэрэл1

С.Одгэрэл. МТА-ны дарга, ПХ-ын инженер, БНСУ-ын Чонбукын Их Сургуулийн докторант.

тамир1

А.Тамир. МТА-ны инженер. Статистикч, МУБИС-ийн магистрант.

it3

MISUCB 1.0 УМС-ийн тухай

it4

MISUCB удирдлагын мэдээлийн системийн үндсэн 7 модулийн хүрээнд тасралтгүй хөгжүүлэлт хийж байгаа бөгөөд цаашид ч тасралтгүй хийгдэх юм. Тэр дундаа багш, оюутан, сургалтын албаны хоорондын мэдээллийн ил тод, түргэн шуурхай байдал, мэдээлэлд дүн шинжилгээ хийж дүгнэлт өгөх, шийдвэр гаргах боломжийг хангах зорилгоор ажиллаж байна. Энэхүү УМС-ээр оюутан  элсэхээс төгсөх хүртлэх бүхий л шаардлагатай мэдээллүүд хангагдана.

MISUCB 1.0 УМС-ын эхний ээлжинд аилд орсон модулиуд:

  • Админ
  • Багш
  • Оюутан
  • Сургалтын алба
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Элсэлт

Системийн ажиллах орчин, техник хангамж

server

УМС болон сургуулийн вэб серверийг тасалдахгүй, хэвийн ажиллуулах үүднээс худалдан авах ажиллагааны зохих журмын дагуу систем болон веб сервэр ажиллуулах Хамгийн сүүлийн үеийн сервертэй болсон. Серверийг хэвийн ажиллуулахын тулд стандартын шаардлага хангасан серверийн өрөө тохижуулахаар дулаан, чийгийг хэвийн байлгах хөргүүрийн системтэй өрөө бэлдэн, нарны шууд тусгалгүй, кабль менежмент, нөөц тэжээлийн эх үүсвэртэй болгох ажлыг эхлүүлээд бана.

air

Серверийн өрөө 20м2 талбайтай бөгөөд хөргүүрийн систем нь 50м2 хүртлэх талбайг халааж хөргөх, болон чийгшлийг тааруулах боломжтой.