МСҮТ

МСҮТ багш нар. 2020.10.08

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

ХҮИС, МСҮТ-ийн танхимын хичээл сургалт хуваарийн дагуу явагдаж эхэллээ

мсүт-мэдээ

ХҮИС-ийн МСҮТ-ийн 2020-2021 оны хичээлийн жилийн нээлт 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр болж, шинэ элсэгчидээ сургуулийнхаа үйл ажиллагаатай танилцууллаа. Энэ хичээлийн жилд элсэн суралцаж байгаа суралцагч нартаа  өндөр ур чадвартай мэргэжлийн сайн ажилтан болж төгсөхийг багш, ажилчдынхаа өмнөөс хүсэн ерөөе.

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1968 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 458-р тогтоолыг үндэслэн Худалдаа бэлтгэлийн Яамны Сайдын 1969 оны 83 дугаар тушаалаар Худалдааны техник мэргэжлийн сургууль нь 3 анги, 80 суралцагч, 11 багштайгаар байгуулагдаж түүхэн хөгжлийнхөө явцад хоол үйлдвэрлэлийн болон худалдааны салбарт 12000 мэргэжлийн ажилтаныг бэлтгэж хөдөлмөрийн зах зээлд нийлүүлжээ.

МСҮТ нь 51 жилийнхээ түүхэн хөгжлийн явцад бүтэц, зохион байгуулалтын хувьд нилээдгүй өөрчлөгдөн шинэчлэгдсэн. Үүнд:

  • 1991-1996 онд Зах зээлийн коллежийн дэргэдэх Мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургууль
  • 1996-2011 онд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн дэргэдэх МСҮТөв
  • 2011-2017 онд МУИС-ийн Бизнесийн сургуулийн МСҮТөв
  • 2017-2020 онд ХҮИС-ийн дэргэдэх МСҮТөв болон ажиллаж байна.

2020-2021 оны хичээлийн жил тус МСҮТөв нь Хангамжийн нярав, Компьютерийн оператор, бичиг хэргийн ажилтан, Тогооч, Санхүү бүртгэлийн ажилтан, данс хөтлөгч зэрэг мэргэжлээр 100 гаруй суралцагчийг элсүүлэн ерөнхий эрдмийн болон мэргэжлийн 12 багштайгаар хичээл сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.

мсүт

МСҮТ нь хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдэд нийцүүлэн мэргэжлийн боловсрол, сургалтынхаа тогтолцоог боловсронгуй болгох зорилтын хүрээнд сургалтынхаа хөтөлбөрүүдээ шинэчлэн төгсөгчдөд мэргэжлийн өндөр ур чадвар эзэмшүүлж багшлах боловсон хүчнээ чадваржуулан сургалтын дадлагын бааз сууриа бэхжүүлэн сайжруулах зорилгыг дэвшүүлэн  ажиллаж байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Суралцагчийн авьяас, сонирхол, хөдөлмөр эрхлэх хэрэгцээнд тулгуурлан боловсролын үндсэн зарчим, олон улсын нийтлэг жишиг, хандлагад нийцүүлэн мэргэжлийн ур чадвар, боловсрол эзэмшүүлэх, мэргэшлийг дээшлүүлэх, хөдөлмөрийн болон харилцааны соёл төлөвшүүлэхэд оршино.

ЗОРИЛТУУД

  1. Сургалтын стандарт, хөтөлбөрийн агуулгыг шинэчлэх, багш нарын заах арга зүйг боловсронгуй болгох замаар мэргэжил эзэмшилтийн чанар, төгсөгчдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлнэ.
  2. Цахим сургалтын хүртээмж, чанарыг нэмэгдүүлж цаг хугацаа, орон зайнаас үл хамааран суралцагчдыг уян хатан нээлттэй сургалтанд хамруулна.
  3. Мэргэжлийн боловсрол сургалт- ажлын байр – тогтвортой хөдөлмөр эрхлэлт зарчмыг удирдлага болгон ажил олгогч нартай хамтын ажиллагааг өргөжүүлж төгсөгч бүрийг ажлын байртай болгож эргэх холбоо бүхий сургалт, дадлага, ур чадвар, хөгжүүлэлтийн систем бүрдүүлнэ.
  4. Багш, ажилтан, суралцагчийн бүтээлч санаачлагыг дэмжин ХҮИС-ын багш нарын инноваци, технологийн дэвшил, хөгжлийн багийн үйл ажиллагаанд татан оролцуулна.
  5. Тогоочийн сургалтын үйлдвэрлэл, дадлагын газрыг орчин үеийн стандарт шаардлагад нийцүүлэн хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлж засвар үйлчилгээ хийж тоног төхөөрөмжийн шинэчлэл хийнэ.
  6. Хөдөлмөрийн зах зээлд эрэлт ихтэй байгаа шинэ мэргэжлийн сургалтын хөтөлбөрийг боловсруулан баталгаажуулж мэргэжлийн нэршил, индексэд өөрчлөлт, шинэчлэл хийх чиглэлээр идэвх, санаачлагатай ажиллана.