Blog
МСҮТ-ийн ХИЧЭЭЛ ЦАХИМААР АМЖИЛТТАЙ ОРЖ БАЙНА
- 3 сар 25, 2021
- Posted by: admin
- Category: Мэдээ
Худалдаа, үйлдвэрлэлийн их сургуулийн дэргэдэх МСҮТ-ийн эрхлэгч, ахлах багш Д.Нарантуяа өнөөдөр цахим хичээлээ 07. 00 цагт эхлүүлжээ. Д.Нарантуяа багш Хангамжийн нярав мэргэжлийн ангид Агуулахын /логистик/ худалдааг зохион байгуулах чадамжийн нэгж хичээлийг орж, өглөө эрт байсанч суралцагчдын ирц хангалттай байв. Манай МСҮТ цар тахлын хүнд үед ч гэсэн багш нар сургалтын хөтөлбөрийнхөө дагуу хичээлээ цахимаар амжилттай явуулсаар байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас боловсролын салбарынхан маань хичээж, зүтгэсээр л байгаа.
Хэдхэн хоногийн дараа энэ улирлын цахим хичээл өндөрлөж, суралцагчид маань үйлдвэрлэлийн буюу ажлын байранд гарч дадлагажиж эхлэх юм.
Мөн өчигдөр МСҮТ-ийн төвийн багш, Монгол Улсын мастер тогооч Д.Цацрал Чийзкейк хэрхэн бэлтгэж, хийх талаар Live хичээл орсон. Та бүхэн амралтын өдрөө хүүхдүүдтэйгээ энэхүү амттаныг хийз үзээрэй.
Жич, Чийзкейкний суурь бэлтгэхэд, печень 300 гр, масло 50 гр, элсэн чихэр 30 гр бэлдэнэ. Зуурмаг бэлтгэхэд, Чийзкрем 700 гр, өндөг 6ш, зөөхий 250 гр, элсэн чихэр 70 гр, гурил 50 гр ордог юм байна.