Blog
“Монголын Худалдаа 100 жилд: Өнгөрсөн, Одоо, Ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно
- 12 сар 14, 2021
- Posted by: admin
- Category: Мэдээ
Худалдаа, Үйлдвэрлэлийн Их Сургууль нь ХХААХҮЯ, ГХЯ, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн сургууль, МУИС-ийн Бизнесийн сургуультай хамтран маргааш буюу 12-р сарын 15-нд “Монголын Худалдаа 100 жилд: Өнгөрсөн, Одоо, Ирээдүй” сэдвээр олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах юм. Монгол Улсад үндэсний худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй хурал нь “Худалдаа”, “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ ба шим тэжээлийн асуудал” гэсэн үндсэн хоёр салбар хуралдаантай танхим, цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдана. Та бүхэн дараах холбоосоор орж хуралд цахимаар оролцох боломжтой.
Join Zoom Meeting
https://us02web.zoom.us/j/81580701536?pwd=U2JKU3BhQ3NzNnVOc1RMVGtqTk1mZz09
Meeting ID: 815 8070 1536
Passcode: 735737