МЕНЖМЕНТ ( ҮЙЛДВЭРЛЭЛИЙН МЕНЕЖМЕНТ)

Мэргэжлийн зорилго:

Үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээний процессийг оновчтой удирдах замаар мэдлэгт суурилсан нийгэмд хувь нэмрээ оруулах,  хөрвөх чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэх. Ирээдүйд манай улсын хувьд үйлдвэрлэлийг хөгжүүлэх стратеги зорилгын хүрээнд тэргүүлэх чиглэлийн мэргэжилтнүүд болох юм.

Мэргэжлийн тодорхойлолт:

Үйлдвэрлэл, үйлчилгээний шинэ санааг төлөвлөхөөс эхлэн чанарын шаардлага хангах түвшинд үйлдвэрлэх процессийг төлөвлөх, зохион байгуулах, чиглүүлэх, хянах үүргийг гардан хэрэгжүүлэх мэргэжилтэн, менежер, удирдах ажилтан болно.

 “Үйлдвэрлэлийн менежмент”мэргэжилийн хичээлүүдийн хүрээнд олж авах мэдлэг

  • Үйлдвэрлэл, үйлчилгээний онцлогийг тодорхойлох,
  • Үйлдвэр, аж ахуйн газрын бүтээгдэхүүний эрэлт, хүчин чадлыг шинжилгээ, төлөвлөлт хийх
  • Технологи, тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн процессийн шийдвэргаргах,
  • Бараа материалын нөөцийн төлөвлөлт хийх,
  • Зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн чанарын өндөр түвшинд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, чанарын гологдлыг бууруулах, хамгийн бага түвшинд байлгах, мөн байгууллагад чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх,
  • Бүтээмжийн судалгаа шинжилгээ хийх, сайжруулах арга замыг төлөвлөн хэрэгжүүлэх, гардан зохион байгуулах,
  • Бүтээмж төвтэй хөгжлийн үзэл баримтлал, бүтээмжид нөлөөлөх хүчин зүйлс
  • ААНБ-ын бүтээмжийг хэрхэн хэмжих, шинжилгээ хийх, бүтээмж дээшлүүлэх онол, арга зүйн системтэй мэдлэгүүдийг олж авна.

Эзэмших ур чадвар

  • Онолоор олж авсан арга хэрэгсэл, мэдлэгийг үйлдвэрлэл, үйл ажиллагаандаа хэрэглэх,
  • Судалгаа, шинжилгээ хийх, дүгнэлт гаргах,
  • Үйлдвэр, аж ахуйн газрын үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах
  • Чанарын хяналтын зохих түвшинд байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх, цаашлаад гологдол бүтээгдэхүүний хэмжээг бууруулах зорилготой уялдуулан чанарын төлөвлөгөө боловсруулах ,
  • Аливаа асуудалд системтэй, бүтээлчээр хандах арга ,
  • Үйлдвэр, аж ахуйн газрын бүтээмжийн хэмжилт, шинжилгээ хийх,
  • Бүтээмжид нөлөөлж буй хүчин зүйлсийг судлан тодорхойлох,
  • Бүтээмж дээшлүүлэх аргуудыг төлөвлөн хэрэгжүүлэх, зохион байгуулах зэрэг чадваруудыг эзэмшинэ.

Ажлын байр, мэргэжлийн эрэлт хэрэгцээ:

Төгсөгчид маань үйлдвэр, аж ахуйн газруудад дараах ажлын байранд ажиллах боломжтой. Үүнд:

  • Үйлдвэрлэлийн менежер
  • Үйл ажиллагааны менежер
  • Төлөвлөлтийн мэргэжилтэн
  • Чанарын менежер
  • R&D менежер
  • Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч бизнесмэн
  • Инновацийн менежер /бүтээгдэхүүн хөгжүүлэлт/
  • Бизнесийн зөвлөх