МЕНЖМЕНТ ( ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТ)

2002 онд Худалдаа Үйлдвэрлэлийн Дээд Сургууль /хуучин нэрээр/,  ХБНГУ-ын Лойфанагийн их сургуультай хамтран ажиллах гэрээг анх байгуулсанаас хойш 2004 онд Германы эрдмийн солилцооны хөтөлбөр(DAAD)-ийн санхүүжилтээр Монгол улсын хөдөлмөрийн зах зээл дээр “Бизнесийн сэтгэлзүйч” мэргэжлийн шинэ анги нээх төсөл хэрэгжүүлэх эхлэл тавигдсан. Хамтарсан төсөл 2008-2009 оны хичээлийн жилээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд анхны элсэгчдээ эвч байсан. Тус  мэргэжлээр төгсөгчид маань хүний нөөцийн менежментийн мэдлэг ур чадварыг, сэтгэлзүйн мэдлэг ур чадвартай хослуулан эзэмшиж хүний нөөцийн салбарт ажиллах чадварлаг мэргэжилтнүүд болон төгсөж мэргэжлээрээ ажиллаж байна. Энэхүү төслийн үргэлжлэл болон өнөөдөр ХҮИС нь “Хүний нөөцийн менежмент” мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж байна.

Мэргэжлийн зорилго:

Зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн байгууллагын хүний нөөцийн бодлого, удирдлагын асуудлыг судалж хэрэгжүүлдэг, хүний нөөцийг төлөвлөж, удирдаж, зохион байгуулж, хянаж чаддаг мэдлэг, ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх.

 

“Хүний нөөцийн менежмент”мэргэжилийн хичээлүүдийн хүрээнд олж авах мэдлэг, ур чадвар

Хүний нөөцийн менежментийн чиглэлээр гүнзгийрүүлэн мэргэшиж буй оюутнууд нь XXI зуунд байгууллагын менежмент, байгууллагын өөрчлөлтийг зөв удирдахад хамгийн чухал үүрэг гүйцэтгэх хүний нөөцийн менежментийн талаарх мэдлэгийг онолын түвшинд эзэмшихээс гадна хүний авъяас чадварыг зөв ашиглах, бүтээмжийг дээшлүүлэхэд хүний хүчин зүйлийн ач холбогдолын талаар танин, онолын мэдлэг эзэмшинэ.Үүнд:

  • Байгууллагын хүний нөөцийг төлөвлөх, зохион байгуулах
  • Хүний нөөцийн хэрэгцээг оновчтой төлөвлөх арга хэрэгслүүдэд суралцах,
  • Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонголтын зөв арга механизмыг ашиглах,
  • Ажилчдыг сургаж хөгжүүлэх хэрэгцээг тодорхойлох, төлөвлөгөө боловсруулах
  • Ажлын гүйцэтгэлийг зөв үнэлэх дүгнэх, шагнаж урамшуулах,
  • Албан тушаал ахих төлөвлөлтийн хийх зэрэг онолд тулгуурласан арга зүйг судалж, дадал,чадварыг олж авна.

Эзэмших ерөнхий ур чадвар Баримт бичиг, төсөв төлөвлөгөө боловсруулах, дүн шинжилгээ, үнэлэлт дүгнэлт өгөх,  хүн таних, асуудал боловсруулах, өөрчлөлт хийх, зөвлөгөө өгөх, багаар ажиллах, зохион байгуулах.

Тусгай ур чадвар Ажлын ачаалал даах чадвартай, хүний сэтгэл зүй, хэрэгцээг ойлгох, таних мэдрэмж, Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэг, ур чадвар, ХНМ-ийн программ дээр ажиллах чадвар

Ажлын байр, мэргэжлийн эрэлт хэрэгцээ:

 

  • Хүний нөөцийн туслах ажилтан
  • Хүний нөөцийн ажилтан
  • ХН-ийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт хариуцсан ажилтан
  • ХН-ийн сургалт хөгжил хариуцсан ажилтан
  • Гүйцэтгэлийн үнэлгээ ба цалин, шагнал урамшуулал хариуцсан ажилтан
  • Бүтээмж хариуцсан мэргэжилтэн
  • Карьер хөгжил хариуцсан мэргэжилтэн