МАРКЕТИНГ

Хөтөлбөрөөс бэлтгэж буй мэргэжлүүд

  • Маркетингийн менежмент
  • Реклам сурталчилгааны менежмент

Хөтөлбөрийн зорилго

Зах зээлийн эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцсэн, асуудлыг оношлон шийдвэрлэх, судалгаа шинжилгээний үр дүнд суурилан оновчтой шийдвэр гаргах, үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх онол, практикийн мэдлэг, чадварыг эзэмшсэн маркетинг, реклам сурталчилгааны мэргэжилтэн бэлтгэх.

 

Мэргэжлийн ур чадвар

  • Байгууллагын маркетингийн үйл ажиллагааг оновчтой төлөвлөх, удирдан зохион байгуулах
  • Зах зээлийн эрэлт хэрэгцээг судлах, борлуулалтыг урьдчилан таамаглах
  • Маркетингийн судалгааны арга зүйд суралцаж, бие даан судалгаа хийх, өгөгдөлд дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргах
  • Маркетингийн төлөвлөгөө, хөтөлбөрийг төлөвлөх, стратеги боловсруулах, хэрэгжүүлэх
  • Байгууллагын идэвхжүүлэлт, зар сурталчилгааны бодлого, төлөвлөлт, хөтөлбөр, стратегийг боловсруулах, хэрэгжүүлэх
  • Дизайн зохиомжийн үндэс, график дизайны программ, креатив сурталчилгаа, реклам сурталчилгааны дизайн зэрэг мэргэжлийн хичээлийг судалж, зах зээл, хэрэглэгчдийн зан төлөвт нөлөөлөхүйц креатив зар сурталчилгааг төлөвлөх, хэрэгжүүлэх уран бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх
  • Байгууллагын брэндбүүк, дизайныг зохион бүтээж, боловсруулан, зах зээлд таниулах үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх
  • Бүтээгдэхүүн, брэнд хөгжүүлэлт хийх, шинэ бүтээгдэхүүн бий болгох, үнэ тогтоох, идэвхжүүлэлт, борлуулалт болон маркетингийн удирдлагын үйл ажиллагааг хариуцан ажиллаж бүтээлч санаачлагыг хөгжүүлэх

Ажлын байр, мэргэжлийн эрэлт хэрэгцээ:

  • Маркетингийн менежер
  • Борлуулалтын менежер, супервайзер
  • Бүтээгдэхүүн, брэнд хөгжүүлэлтийн менежер
  • Бүтээгдэхүүн, брэнд хариуцсан менежер
  • Зах зээлийн судалгаа, бодлого төлөвлөлтийн менежер
  • Маркетингийн судалгааны менежер
  • Зар сурталчилгаа, рекламны менежер
  • Маркетингийн дизайнер
  • Контент маркетер
  • Олон нийтийн харилцааны менежер

 

Мэргэжлийн эрэлт хэрэгцээ, ирээдүйн чиг хандлага

Маркетингийн менежер бол манлайлагч, шинийг санаачлагч гэж тодорхойлж болно.

World Economic Forum-аас 2018 онд 20 улсын эдийн засгийн 12 салбарыг хамруулан судалгаа хийж 2022 онд хамгийн их эрэлттэй байх ажил мэргэжлийн жагсаалтыг гаргахад маркетинг, борлуулалтын ажил мэргэжил тавдугаар байранд оржээ.

Монгол улсын Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Судалгааны Институтаас 2018 онд хийсэн судалгаагаар маркетингийн менежерийн ажлын байр нь Монгол улсад хөдөлмөрийн зах зээл дээр ойрын 5 жилд эрэлттэй байх мэргэжлийн жагсаалтыг тэргүүлсэн байна.