Blog
Макс групптэй хамтран ажиллана
- 10 сар 14, 2021
- Posted by: admin
- Category: Мэдээ
Нэг ч сэтгэгдэл байхгүй
Илүү сайхан монголын төлөө уриатай Макс групптэй Худалдаа, үйлдвэрлэлийн их сургууль хамтран ажиллахаар өчигдөр уулзалт хийлээ. Уулзалтад Макс группийн Хүний нөөц, захиргаа хариуцсан захирал Д.Нямлхаажав болон Макс Эксим ХХК, Макс Хүнс ХХК, Мастер Фүүдс ХХК, Макс Центр ХХК-ийн гүйцэтгэх захирал, компанийн хүний нөөцийн ахлах менежерүүд оролцлоо. ХҮИС-ийг төлөөлж захирал, профессор М.Должин болон бусад төлөөлөгчид уулзалтад оролцож хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа. Их сургуулийн танхимаас их хөдөлмөрийн талбарт хүрэх боломж, нөхцөл, төгсөгчдийг ажлын байраар хангаж Илүү сайхан монголны төлөө хоёр тал хамтран ажиллахаар боллоо.