ЗОЧЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ
Хөтөлбөрийн зорилго
Монгол, бүс нутгийн зочид буудал, рестораны бизнесийн манлайлагчийг бэлтгэх, зочлох үйлчилгээний салбарын суурь судалгаа болон практик менежментийн тэргүүлэгч баг, хамт олныг төрүүлэх
Хөтөлбөрөөр олгох мэдлэг
- Зочид буудал, рестораны бизнесийг төлөвлөх, оновчтой шийдвэр гаргах үр ашигтай системийг эзэмших
- Зочлох үйлчилгээний салбарын тогвтортой хөгжлийг хангах арга механизмуудыг бүрдүүлэх, хэрэгжүүлэлтийг удирдан зохион байгуулах онол, арга зүйн мэдлэг эзэмших
- Бизнесийн үйл ажиллагааны тоон шинжилгээний болон эконометрик, статистикийн аргуудыг эзэмших, хэрэглэх
- Байгууллагын үйл ажиллагаа, технологийн орчны шинжилгээ хийх, шийдвэр гаргах, төлөвлөгөө боловсруулах арга, загваруудыг хэрэглэх
- Ногоон зочид буудлын бизнесийн зорилго, төлөвлөгөөний хэрэгжүүлэлтийн механизмуудын онцлог, ач холбогдол, уялдаа холбоог тайлбарлах
Хөтөлбөрөөр эзэмших чадвар
Ресторан, зочид буудлын хувийн бизнес эрхлэхэд шаардлагатай:
- Бизнесийн удирдлага, зочлох үйлчилгээний менежмент, маркетинг, ёс зүйн цогц мэдлэг эзэмшсэн;
- Мэргэжлийн шийдвэр гаргахад шаардлагатай нийгэм, хүмүүнлэгийн болон мэргэжлийн эрх зүйн холбогдох хичээлүүдийг эзэмшсэн;
- Бизнесийн төлөвлөлт, манлайлал, мэдээлэл боловсруулах, дүн шинжилгээ хийх, удирдлагын үр ашигтай шийдвэр гаргахад зайлшгүй бодит шийдлийг эзэмшсэн байна.
- Үйлчилгээний болон харилцааны гадаад хэлний өндөр мэдлэг эзэмшсэн.
Ажлын байр
- Зочид буудал, рестораны хувийн бизнес эрхлэх
- Нийтлэг үйлчилгээний бодлого боловсруулах, хянан шалгах, хэрэгжүүлэх төр, захиргааны байгууллага
- Олон улсын сүлжээний зочид буудал, ресторан
- МСҮТ, дээд сургуульд багш, судлаач
- Зочид буудал, түргэн хоол, рестораны олон улсын сүлжээ
- Уул уурхайн компанид үйлчилгээний алба
- Зочлох үйлчилгээнийй блогерч, чөлөөт уран бүтээлч, шинжээч
- Төрийн байгууллагын үйлчилгээ, зохин байгуулалтын ажилтан
Хөтөлбөрийн давуу тал
- Ресторан, зочид буудал, тур операторын бизнесийн мэдлэг олгох ур чадвартай докторууд
- Мэргэжлийн амин чухал хичээлийг багтаасан сургалтын төлөвлөгөө
- Мэргэжлийн англи хэлний төрөлжсөн сургалт (нийт 18 багц цаг)
- Цахим орчимд хичээллэх, алсын зайн сургалтын туршлагатай
- Мэргэжлийн хичээлүүд сурах бичиг, гарын авлагатай
- Англи хэлний IELTS, TOEIC зэрэг шалгалтанд бэлдэх клубт хамрагдах боломжтой
- Цагийн ажилд ороход зуучлах, үйлчилгээний байгууллагад дадлага хийх зэргээр ахлах ангид мэргэжлийн байгууллагуудад туршлага хуримтлуулах боломжтой
- Ажлын байрны шилжилт, хөрвөх чадвар боломж ихтэй