Blog
МСҮТ-ийн багш нар сургалтад хамрагдав
- 4 сар 23, 2021
- Posted by: admin
- Category: Ангилаагүй
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу “Монголын аялал жуулчлалын сургалтын төв байгуулах, салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд Зочид буудлын менежмент, Аяллын хөтөч чиглэлээр сургалтыг 4-р сарын 24-нөөс зохион байгуулж байна. Худалдаа, үйлдвэрлэлийн их сургуулийн дэргэдэх МСҮТ-ийн хоол үйлдвэрлэлийн технологийн багш Д.Мөнхнасан. Д.Цацрал нар эхний шатны шалгаруулалтад тэнцэж сургалтад сууж эхэлжээ.
Сурлагаараа тэргүүлсэн 2 суралцагчид БНСУ-ын “Сэжун Их Сургуулийн Зочид буудал, Аялал жуулчлалын менежмент”-ийн магистерийн хөтөлбөрийн тэтгэлэг олгох аж.
Магистрийн хөтөлбөрт хамрагдсан шилдэг 1 суралцагчийг БНСУ-ын “Сэжун Их Сургуулийн Зочид буудал, Аялал жуулчлалын менежмент”-ийн докторын хөтөлбөрийн тэтгэлэг олгох юм байна.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/KTOULAANBAATAR- аас авна уу.