Захиргаа, аж ахуй нь дараах үндсэн чиг үүрэгтэй. Үүнд:
- Удирдлагыг захиргааны дотоод ажлын шаардлагатай мэдээллээр хангах
- Хууль тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилтийг хангах, шинэчлэн боловсруулах
- Хууль, эрх зүйн мэдээллийн сан бүрдүүлж түүгээрээ багш, ажилчдыг мэдээллээр хангах
- Хүний нөөцийн менежментийн бодлогыг хэрэгжүүлэх, хөдөлмөрийн харилцааг боловсронгуй болгох ажлыг зохион байгуулах
- Хууль тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилт, үйл ажиллагааны үр дүнд хяналт шинжилгээ хийх, үнэлгээ өгөх
- ХҮИС-ийн удирдлага болон захиргааны үйл ажиллагааг сайжруулах
- Сургуулийн албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагааг хариуцан ажиллах