Blog
NUCB > Blog > Ангилаагүй > Доктор Ц.Цэцэгмаа “ДИЖИТАЛ ҮНДЭСТЭН, ДИЖИТАЛ HR” чуулганы хэлэлцүүлэгт панелистаар оролцлоо
Доктор Ц.Цэцэгмаа “ДИЖИТАЛ ҮНДЭСТЭН, ДИЖИТАЛ HR” чуулганы хэлэлцүүлэгт панелистаар оролцлоо
- 10 сар 15, 2021
- Posted by: admin
- Category: Ангилаагүй Мэдээ
Нэг ч сэтгэгдэл байхгүй
Өнөөдөр Хүний нөөцийн ажилтны өдөр тохиож байна. Хүний нөөцийн ажилтны цахим чуулганыг “ДИЖИТАЛ ҮНДЭСТЭН, ДИЖИТАЛ HR” уриатай зохион байгуулж, Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын онцлогуудыг танилцуулж, мөн боловсролын салбарын өөрчлөлт, шинэчлэлт, хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын дижитал шилжилт, “ХҮН-3” төлөвлөлт, загварын судалгааны дүнг мөн хэлэлцлээ. Худалдаа, үйлдвэрлэлийн их сургуулийн багш, доктор, профессор Ц.Цэцэгмаа Хүний нөөцийн мэргэшсэн менежерүүдийн холбооны тэргүүний албыг хашдаг бөгөөд чуулганы хэлэлцүүлэгт үндсэн панелистаар оролцлоо. Энэ өдөр зөвхөн Хүний нөөцийн ажилтны өдөр бус аливаа хамт олныг удирдан чиглүүлэгч удирдах ажилтны өдөр болгохыг зорьж буйг мэргэжилтнүүд хэлж байна.