“Даяаршлын Эриний Дээд Боловсрол, Хэл Шинжлэл, Соёлын Харьцуулсан Судалгаа “ Олон Улсын Эрдэм Шинжилгээний Хурал амжилттай болж өндөрлөлөө.
- 3 сар 29, 2019
- Posted by: admin
- Category: Мэдээ
Нэг ч сэтгэгдэл байхгүй

ХҮИС-ийн 95 жилийн ойд зориулан тус сургуулийн Гадаад Хэлний Тэнхимээс зохион байгуулсан “Даяаршлын Эриний Дээд Боловсрол, Хэл Шинжлэл, Соёлын Харьцуулсан Судалгаа “ Олон Улсын Эрдэм Шинжилгээний Хурал амжилттай болж өндөрлөлөө. Тус хуралд МУИС, ШУТИС , МУБИС, ХСИС, ХААИС, СЭЗИС, ХИС, Мандах ИС, ОУУБИС-ийн эрдэмтэд, багш, судлаачдаас гадна АНУ, Япон, БНСУ, БНХАУ, Камерун улсуудын судлаачид оролцож, боловсрол судлал, хэл шинжлэл, соёл судлалын асуудлаар сонирхолтой илтгэлүүдийг тавьж, хэлэлцүүлсэн байна. Сүүлийн үеийн судалгааны ажлын үр дүнгээ хуваалцахын зэрэгцээ цаашдын сургалт, судалгааны чиг хандлагыг тодорхойлох, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.