Blog
Дадлагын тайланг цахимаар хамгаалсан нь
- 4 сар 13, 2021
- Posted by: admin
- Category: Мэдээ
Нэг ч сэтгэгдэл байхгүй
Хувьсан өөрчлөгдөж байгаа дэлхий нийтийн чиг, хандлага Монгол Улсын боловсролын салбарыг ч гэсэн тойрсонгүй. Бид ч гэсэн хандлагаа өөрчилж цахим хичээл, тэр битгий хэл цахим шалгалт, онлайн тайлагнал гээд л хамдаа цахимжиж сурч байна.
ХҮИС-ийн оюутнууд цаг үеийн хүнд нөхцөл байдлыг үл харгалзан дадлагаа амжилттай хийж, тайлангаа цахимаар хамгаалж байна. Оюутнууд маань боломжтой аж ахуйн нэгж дээр дадлагаа хийхийн зэрэгцээ хөл хорионд байгаа болон байгууллага дээр дадлага хийх боломжгүй оюутнууд цахим орчны нээлттэй, албан ёсны мэдээлэлд үндэслэн дадлагаа хийсэн нь бусдадаа үлгэр болов. Өнөөдөр \4-р сарын 13-нд\ НББ, санхүүгийн тэнхимийн харъяа Банк-4, Санхүү -4-р ангийн оюутнууд дадлагын ажлаа цахимаар хамгааллаа.