Blog
“Гарааны бизнесийн үндэс” соёолж эхэллээ
- 3 сар 23, 2021
- Posted by: admin
- Category: Мэдээ
Худалдаа, үйлдвэрлэлийн их сургууль “Гарааны бизнесийн үндэс”, “Энтрепренер сэтгэлгээ” зэрэг хичээлийг 2017-2018 оноос эхлэн оюутнууддаа оруулж Массачусетсийн технологийн их сургуулийн хөтөлбөрийг монголд нутагшуулж эхэлсэн. Монголдоо гарааны бизнесийн анхдагчид, топ зөвлөх болон том компанийн үүсгэн байгуулагчдын үг, ажлын туршлага хаана ч, хэнд ч үнэ цэнэтэй. Дэлхий нийтийн боловсролын чиг хандлагыг соргогоор мэдэрч Худалдаа, үйлдвэрлэлийн их сургууль оюутнуудаа шинэ хичээлийн шинэ хөтөлбөрт хамруулж, төгсөгчид маань захаасаа амжилт гаргаад эхэлжээ.
“Гарааны бизнесийн үндэс 101”, “Гарааны бизнесийн үндэс 102” бакалавр, “Энтрепренер сэтгэлгээ” /магистр / зэрэг хичээлийг энэ улиралд З.Билэгбаатар багш /”Стартап Монгол” ТББ-ын үүсгэн байгуулагч/ орж байна. Түүний хичээлүүд амьдралд ойр, хөрсөн дээрээ буудаг тул тун сонирхолтой талаар оюутнууд ярьж байсан. Үүний зэрэгцээ шилдгүүдийн ажлын туршлага, амжилтад дөтлөх үгийг хүргэхээр “Зочин багш” нарыг урьдаг уламжлалтай. Энэ улиралд Харвардын их сургуулийн төгсөгч Б.Бүүвэй, “Стартапын Санхүү” хичээлийг орсон. Түүнийг товч танилцуулахад, Харвардын их сургуульд Санхүүгийн чиглэлээр магистр хамгаалсан. 20 гаруй жил АНУ, Монголын Стартапуудтай ажиллаж байсан туршлагай. iHotel компанийн хамтран үүсгэн байгуулагч С.Эрдэнэбат мөн зочин багшаар уригдаж лекц уншсан. Тэрээр “Стартап Монголиа” ТББ-ын гүйцэтгэх захирал зэрэг олон албыг давхар хашдаг.
Дэлхий нийт цар тахлын уршгаас болж боловсролын системийг бүрэн утгаар нь цахимжуулсан. Манай сургууль ч гэсэн энэхүү мөрдлөгийг хэрэгжүүлж, ямар ч үед хичээл, сургалтаа тасралтгүй, амжилттай явуулсаар байна. Faro, Call – Pro компанийг үүсгэн байгуулагч Б.Идэр-Од, “Санаанаас сая долларын стартап” номын зохиогч В.Баярсайхан нар зочин багшаар уригдаад байгаа.
Дээр дурьдсанчлан нэгэн сайхан мэдээ дуулгахад, Startup Marketing Space -н хамтран үүсгэн байгуулагчдын нэг, ХҮИС-ийн төгсөгч Т.Мөнхбаяр зочин багшаар уригдаад байна. Ийнхүү хичээлийн шинэ хөтөлбөрийн үр шим гарч, төгсөгчид сурсан, мэдсэнээ, ажлынхаа талаар оюутнууддаа лекц унших зэргээр бидний “Гарааны бизнесийн үндэс” хэдийнэ соёолж, сургалт, ажлын эргэх холбоо үсчээ.