Гадаад хэлний тэнхим

Тэнхмийн багш нар

дэлгэрэнгүй …

Товч танилцуулга

Гадаад хэлний тэнхим нь 1993 онд байгуулагдсан.
Тус тэнхим нь академик англи хэл болон бизнесийн англи хэлний сургалтыг бакалаврын болон магистрын түвшний суралцагчдад зориулан явуулж байна. Тэнхим нь боловсрол судлал болон хэл шинжлэлийн чиглэлээр мэргэшсэн багш нар, үүний дотор докторын зэрэгтэй багш 2, докторант багш 1, магистр багш 4 болон туслах ажилтан 1, нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй ажил үүргээ гүйцэтгэж байна.
Мөн тэнхимийн багш нараас гадаад хэл заах арга зүй, харьцуулсан боловсрол судлал, хэл шинжлэлийн чиглэлээр судалгаа хийж үр дүнг нь өөрийн орны болон олон улсын сэтгүүлд хэвлүүлэхийн зэрэгцээ мэргэжлийн чиглэлээр сурах бичиг, гарын авлага бичиж хэрэглээнд оруулсан болно.

Тэнхимийн зорилго

  • Ур чадвараа нийгмийн баялаг бүтээхэд зориулж худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, бизнесийн салбарт хөрвөх чадвартай, манлайлагч мэргэжилтэн бэлтгэх эрхэм зорилгын хүрээнд Гадаад хэлний тэнхимийн зорилго нь суралцагсдад мэргэжлийн харьцаанд гадаад хэлийг хэрэглэх чадварыг эзэмшүүлж хөрвөх чадварыг хангахад оршино.

Тэнхимийн зорилтууд

  • Англи хэлний цахим сургалтын хэрэглэгдэхүүний сан бүрдүүлж хэрэглээнд оруулна.
  • Гадаадын Их сургуулиудтай хамтран бизнесийн болон академик англи хэлний онлайн сургалтыг хэрэгжүүлж төгсөгчдийн Tofel өгөх бэлтгэлийг хангана.
  • Гадаадын тодорхой Их сургуультай хамтран ажиллаж TESOL-ийн эрх олгох онлайн сургалтанд багш нарыг хамруулан багшлах бүрэлдэхүүнийг чадавхжуулах.
  • Цахим орчинд гадаад хэл сурах арга зүйг боловсронгуй болгох судалгааг Их сургуулийн эрдэмтэдтэй хамтран хийж үр дүнг нь хэрэглээнд оруулна.