“Салбар сургуулийн хамт олон бид зөв төлөвшилтэй, баруун бүсдээ өндөр мэдлэгтэй, чадварлаг мэргэжилтэн бэлтгэнэ” уриан дор 2002 онд Худалдаа Үйлдвэрлэлийн Дээд Сургуулийн Баянхонгор аймаг дахь салбар сургууль нэртэйгээр байгуулагдсан. Эдүгээ 550 гаруй мэргэжилтэн бэлтгэж, төгсөгчдийн 71% нь ажлын байраар хангагдсан.

Түүхэн замнал

Манай сургууль Худалдаа Үйлдвэрлэлийн Дээд Сургуулийн Баянхонгор аймаг дахь салбар сургуулиар анх 2002 онд үүсгэн байгуулагдаж, 2010 онд МУИС-ийн Баянхонгор аймаг дахь Худалдааны Сургууль, 2017 оноос Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургуулийн Баянхонгор аймаг дахь салбар сургууль болж сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.

Сургуулийн давуу тал

  • Хичээлийн тохилог байр, анги танхим, сургалтын таатай орчин бүрдсэн.
  • Улаанбаатар хотод суралцаж буй оюутны зардалтай харьцуулахад 55% хямд зардлаар орон нутагтаа суралцах боломжтой.
  • Төрөөс оюутанд үзүүлдэг хөнгөлөлтийг эдлэх боломжтой
  • Магистраас дээш зэрэгтэй мэргэжлийн багшлах боловсон хүчинээр хангагдсан

Сургалтын орчин

  • 10 гаруй анги тэнхим
  • 90 оюутан хичээллэх лекцийн танхим
  • 4500 гаруй номын фонд бүхий номын сан, уншлагын заал
  • 40 гаруй оюутан амьдрах дотуур байр
  • Оюутны зөвлөл, мэргэжлийн англи хэл, нягтлан бодох бүртгэл, эрдэм шинжилгээ судалгаа гэсэн чиглэлүүдээн оюутны клубууд үйл ажиллагаа явуулахаас гадна цэнгээнт бүжгийн хамтлаг, спортын клубууд хичээллэж байна.

Бакалаврын зэрэг олгох өдрийн хөтөлбөр

  • Нягтлан бодох бүртгэл
  • Менежмент
  • Үйлдвэрлэлийн менежмент
  • Худалдааны менежмент

Тавигдах шаардлага: ЕБС-ийн бүрэн дунд боловсролын гэрчилгээ, ЭЕШ өгсөн байх

Суралцах хугацаа: 4 жил

Босго оноо: 400

Эчнээ хөтөлбөр

  • Нягтлан бодох бүртгэл

Тавигдах шаардлага: Өмнө нь дипломын болон бакалаврын боловсрол эзэмшсэн байх

Суралцах хугацаа: 2,5 жил

Орой хөтөлбөр

  • Нягтлан бодох бүртгэл
  • Менежмент
  • Үйлдвэрлэлийн менежмент
  • Хүний нөөцийн менежмент

Тавигдах шаардлага: ЕБС-ийн бүрэн дунд боловсролын гэрчилгээ, ЭЕШ өгсөн байх

Суралцах хугацаа: 4-4,5 жил

Магистрын зэрэг олгох хөтөлбөр

Бизнесийн удирдлага:

  • Тавигдах шаардлага: Бакалаврын зэрэгтэй байх
  • Суралцах хугацаа: 1,5 жил

Мэргэжлийн боловсролын хөтөлбөр

  • Нягтлан бодох бүртгэлх анхан шат
  • Тогоочийн сургалт
  • Худалдагч-Нярав
  • Компьютерийн хэрэглээ
  • Англи хэлний анхан шат
  • Бичиг хэргийн эрхлэгч, оффис менежер

Суралцах хугацаа: 15-30 хоног

Оюутанд үзүүлэх хөнгөлөлт

  • Боловсролын зээлийн сангийн Оюутны хөгжлийн зээл-д хамрагдана.
  • Бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй, эцэг эх хоёр нь хөгжлийн бэрхшээлтэй суралцагч төрийн сангийн буцалтгүй тусламжинд хамрагадна.
  • Олон улсын болон МУ-ын ерөнхийлөгч, ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгч хамрагдах боломжтой.
  • Олон улсын болон улсын чанартай олимпиадад 1-3 дугаар байр эзэлсэн оюутны сургалтын төлбөрийг 20-30%, аймаг бүсийн олимпиадад 1-3 байр эзэлсэн оюутанд тухайн жилийн сургалтын төлбөрийг 5-10% тус тус хөнгөлнө.
  • ЕШ-ын оноо 800 (суурь хичээлийн) бол сургалтын төлбөрийн хөнгөлөлт (100%,80%,60%,50%) үзүүлнэ.
  • 5 улирал дараалан 3.2 ба түүнээс дээш голч оноотой суралцсан оюутанд захирлын нэрэмжит сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлнэ.
  • Сургуулийн, аймгийн, бүсийн, улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлуудад амжилт гаргавал сургалтын төлбөрийн 5-15% хөнгөлөлт үзүүлнэ.
  • Бакалаврын боловсролыг 3.4 дээш голч дүнтэй төгсөгчийг Магистрын хөтөлбөрт урилгаар элсүүлнэ.
  • Оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдаж цэргийн албыг богино хугацаанд хаах боломжтой.

Хаяг: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, Номгон 1-р баг

Утас: 70442541, 99404468, 94483333, 88829969, 80897012, 88916603

И-Мэйл: huis.school@gmail.com