АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН МЕНЕЖМЕНТ

Хөтөлбөрийн зорилго

Монгол, бүс нутгийн аялал жуулчлалын салбарын манлайлагчийг бэлтгэх, салбарын суурь судалгаа болон практик менежментийн тэргүүлэгч баг, хамт олныг төрүүлэх

Хөтөлбөрөөр олгох мэдлэг

  • Аялал жуучлалын бизнесийг төлөвлөх, оновчтой шийдвэр гаргах үр ашигтай системийг эзэмших
  • Аялал жуулчлалын салбарын тогвтортой хөгжлийг хангах арга механизмуудыг бүрдүүлэх, хэрэгжүүлэлтийг удирдан зохион байгуулах онол, арга зүйн мэдлэг эзэмших
  • Бизнесийн үйл ажиллагааны тоон шинжилгээний болон эконометрик, статистикийн аргуудыг эзэмших, хэрэглэх
  • Байгууллагын үйл ажиллагаа, технологийн орчны шинжилгээ хийх, шийдвэр гаргах, төлөвлөгөө боловсруулах арга, загваруудыг хэрэглэх
  • Эко аялал жуулчлалын бизнесийн зорилго, төлөвлөгөөний хэрэгжүүлэлтийн механизмуудын онцлог, ач холбогдол, уялдаа холбоог тайлбарлах.

Хөтөлбөрөөр эзэмших чадвар

Амралт, аялал, жуулчлалын хувийн бизнес эрхлэхэд шаардлагатай:

  • Бизнесийн удирдлага, үйлчилгээний менежмент, маркетинг, ёс зүйн цогц мэдлэг эзэмшсэн;
  • Мэргэжлийн шийдвэр гаргахад шаардлагатай нийгэм, хүмүүнлэгийн болон мэргэжлийн эрх зүйн холбогдох хичээлүүдийг эзэмшсэн;
  • Бизнесийн төлөвлөлт, манлайлал, мэдээлэл боловсруулах, дүн шинжилгээ хийх, удирдлагын үр ашигтай шийдвэр гаргахад зайлшгүй бодит шийдлийг эзэмшсэн байна.
  • Үйлчилгээний болон харилцааны гадаад хэлний өндөр мэдлэг эзэмшсэн.

Ажлын байр

  • Жуулчны бааз, тур операторын хувийн бизнес эрхлэх
  • Аялал жуулчлалын бодлого боловсруулах, хянан шалгах, хэрэгжүүлэх төр, захиргааны байгууллага
  • МСҮТ, дээд сургуульд багш, судлаач
  • Монголын топ тур операторууд
  • Аяллын хөтөч-тайлбарлагч
  • Зочлох үйлчилгээний бусад байгууллага
  • Аялагч, чөлөөт уран бүтээлч
  • Аяллын гэрээт агент, зохион байгуулагч
  • Үйлчилгээний бизнесийн чиглэлүүд
  • Төрийн байгууллагын үйлчилгээ, зохин байгуулалтын ажилтан

Хөтөлбөрийн давуу тал

  • Ресторан, зочид буудал, тур операторын бизнесийн мэдлэг олгох ур чадвартай докторууд
  • Мэргэжлийн амин чухал хичээлийг багтаасан сургалтын төлөвлөгөө
  • Мэргэжлийн англи хэлний төрөлжсөн сургалт (нийт 18 багц цаг)
  • Цахим орчимд хичээллэх, алсын зайн сургалтын туршлагатай
  • Мэргэжлийн хичээлүүд сурах бичиг, гарын авлагатай
  • Англи хэлний IELTS, TOEIC зэрэг шалгалтанд бэлдэх клубт хамрагдах боломжтой
  • Цагийн ажилд ороход зуучлах, үйлчилгээний байгууллагад дадлага хийх зэргээр ахлах ангид мэргэжлийн байгууллагуудад туршлага хуримтлуулах боломжтой
  • Ажлын байрны шилжилт, хөрвөх чадвар боломж ихтэй